Худалдааны маргаан Хятадын эдийн засагт төдий их нөлөөлөөгүй

2018-08-15 16:49:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Бээжин хотноо  Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Улс ардын аж  ахуйн ерөнхий газрын дарга Цүн Лян хэлэхдээ, 1-7-р сарын бүртгэлээс үзэхэд,  Хятад Америкийн эдийн засаг, худалдааны маргаан Хятадын эдийн засагт төдий их  нөлөөлөөгүй гэжээ.  

Мөн өдөр болсон  Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурлын үеэр Цүн Лян  хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлийн сайн  хандлагаа барьсаар байна. Үүнээс гадна, Хятад улсад асар том зах зээлийн орон  зай, хүчирхэг их өөрчлөлтийн хөдөлгөх хүчинтэй болохоор, бид нээлттэй байдлаа  цаашид өргөтгөж, өөрчлөлтөө улам гүнзгийрүүлэх болно. Тухайлбал, зарим  бүтээгдэхүүний хэрэглээний татвар хураамжийг бууруулж, гадаадын шууд хөрөнгө  оруулалтыг дэмжихийн зэрэгцээ ЕХ , Зүүн Өмнөд Азийн зарим оронтой худалдааны  хэлхээ холбоо тогтооно гэжээ.  

Худалдааны  маргаанаас авчирсан үр дагаврыг даван туулах аж ахуйн нэгжүүдийг туслахын тулд Хятад улс аж ахуйн нэгжийн татварын дарамтыг цаашид багасгаж, аж ахуйн нэгжийн  татварын бус зардлын дарамтыг буруулах,  ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжиж, өөрчлөлт нээлттэй  байлгах болон зах зээлийн зөвшөөрөл олгох эрхийг чөлөөтэй болгох зэрэг томоохон  арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж тэрээр онцолжээ.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ