Хятадын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар байна  

2018-08-15 17:13:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Бээжинд Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа: 7-р сард Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа үргэлжлэн тогтвортой орон зайд хөгжиж, ерөнхийдөө тогтвортой байдлаа үргэлжлүүлж, тэрчлэн тогтвортой байдалд ахиц гаргасан бөгөөд тогтвортой байдлаа хадгалсаар ирлээ. Дор хагас жилд, ханган нийлүүлэлт, эрэлт хэрэгцээний байдлаас үзэхэд, Хятадын эдийн засгийн тогтвортой байдал үндсэндээ өөрчлөгдөхгүй, өөрчлөлтийн шат өгсөлт, бүтцийн өөрчлөлтийн байдал ч өөрчлөгдөхгүй хэмээн төсөөлж байна гэжээ. 

Хятадын Статистикийн үндэсний газрын 14-нд нийтэлсэн бүртгэлээс үзэхэд, 7-р сард, Хятадын 20 саяас дээш хөрөнгөтэй аж үйлдвэрийн нэмэгдсэн өртөг нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлт нь 7.6 хувийн хурдтай өсөлтөө барьсаар ирсэн байна. Ерөнхийдөө авч хэлбэл, Хятадын аж үйлдвэрлэл үндсэндээ тогтвортой хөгжиж байна.  

Харин хэрэглээ болон хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд бага зэрэг буурсан байна. Хятадын статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа хэлэхдээ, хэрэглээний тоо хэмжээ буурсан нь импортын гаалийн татварт тохируулалт хийсэн зэргээс болсон юм, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд буурсан нь өмнөх жилүүдэд тоо хэмжээ өндөр байсан, олон газар дэд бүтцийн төслүүддээ зохицуулалт хийсэн зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй гээд тоо бүртгэлээс үзэхэд, бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг онцолжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын хэрэглээний өөрчлөлт үргэлжилсээр байна. 1-7-р сард холбооны тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа нь үргэлжлэн хоёр оронтой тоогоор өсөж байна. Үйлчилгээний хэрэглээ ч хурдтай өсөлтийн байдлаа хадгалж байна, харин хөрөнгө оруулалтын байдлаас үзэхэд онцлох зүйлүүд олон бий гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд 4 сар дараалан сэргэх байдлаа хэвээр хадгалав, 1-7-р сард, үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 7.3%-иар нэмэгдэж, өнгөрсөн сараас 0.5 нэгжээр түргэсэв. Хувийн хөрөнгө оруулалт 8.8 хувиар өсөж, хоёр сар дараалан бага хэмжээгээр сэргэв. Үйлдвэрийн салбар болон хувийн хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд сэргэсэн нь хөрөнгө оруулалтын бүтэц шилдэгжиж, дотоод хөдөлгөгч хүчний бүтэц сайжирсныг харуулж байгаа юм" гэжээ.

Мөн өдөр нийтэлсэн бусад тоо баримтад харуулснаар, 7-р сард, Хятадын хот суурины судалгааны ажилгүйдлийн түвшин 5.1%-д хүрч, өнгөрсөн сараас 0.3 нэгжээр нэмэгдэж, өнгөрсөн оны мөн сарынхтай адил байв. Лю Айхуа хэлэхдээ: Энэ нь голцуу ажил олголтын улирлын нөлөөнөөс болсон юм, даруй 7-р сард төгссөн оюутад цөмөөрөө ажил олголтын зах зээлд төвлөрснөөс болсон байна гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ: Хятадын ажлын байр хайж буй гол цогц буюу 25-59 насны хүн амын судалгааны ажилгүйдлийн түвшин 4.4%-ийн дор байдлаа үргэлжлэн хэвээр хадгалав, энэ нь ажлын байрны хангалтын байдал нэлээд тогтвортой байгааг харуулж байна. Ингээд зогсохгүй юмны үнэ нэлээд тогтвортой байж, шинэ хөдөлгөгч хүчин үргэлжлэн идэвхжиж, эдийн засгийн үр ашиг үргэлжлэн дээшилснээр, Хятадын эдийн засаг зүй зохистой хэмжээн дэх байдлаа хэвээр хадгалах болно гэжээ.

"Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн үйл ажиллагааны талаар миний саяхан танилцуулсан байдлаас үзвэл, ерөнхийдөө 7-р сарын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой хөгжилтэй байгаа юм.

Сүүлийн хагас жилийн эдийн засгийн чиг хандлагын байдлаар Лю Айхуа танилцуулахдаа, ханган нийлүүлэлтээс үзвэл, энэ онд Хятадын өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь тодорхой бөгөөд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт шилдэгжиж байгаа юм. Эрэлт хэрэгцээний байдлаас үзвэл, хэрэглээ, хөрөнгө оруулалт, Экспорт аль нь ч гээд тогтвортой өсөлтийн үндэс суурьтай юм. Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих үндэс суурь нь өөрчлөгдөөгүй. Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь өөрчлөгдөхгүй мөртлөө өөрчлөлт, шинэчлэл, бүтцийн тохируулалт хийх эерэг хандлага ч өөрчлөгдөхгүй юм. 

Харин Хятад, Америкийн худалдааны маргаан нь Хятадын эдийн засагд нөлөө үзүүлэх эсэхийг цаашид ажиглалт хийх хэрэгтэй гэжээ. 


 

 

 

 


 

Их уншсан

холбоотой мэдээ