Америк “Дугтуйн доторх хүн”-ий дүрд тоглохыг хүсэж байна

2018-08-15 17:16:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зуун жилийн өмнө Оросын суут зохиолч Чехов “Дугтуйн доторх хүн” зохиолдоо хуучныг баримталдаг, нийгмийн хөгжлийг эсэргүүцдэг, түүхийн чиг хандлагын эсрэг байр суурьтай байдаг Бершков гэдэг дүрийг бүтээжээ. Зуугаад жилийн дараа яг ийм “Дугтуйн доторх хүн” дэлхийн хамгийн том гүрэнд бий болоод байна. 

 

Сүүлийн өдрүүдэд АНУ гадаад хөрөнгө оруулагчдад үндэсний аюулгүй байдлын хяналт тавих хуулийн төсөлдөө өөрчлөлт оруулжээ. Энэ нь АНУ сүүлийн арваад жилийн дотор анх удаа гадаад хөрөнгө оруулалтын хорооны үүрэг хариуцлагыг шинэчлэн, өөрчилж, гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-д хөрөнгө оруулахад илүү чанга хяналтыг хүлээж болов.

АНУ олон жилийн турш гадаад хөрөнгө оруулалтын өмнөөс “Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах” гэх бамбай барьсаар иржээ. Өнөөгийн байдлаар АНУ улс төр, эдийн засаг, цэрэг арми, техник мэргэжил зэрэг талд дэлхийд тэргүүний байр суурьтай байсаар байна. Ямар нэг улс орон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл болно гэдэг итгэмээргүй явдал. Тиймээс энэ бамбайн цаана аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар, технологийн шинэчлэл зэрэг талд бусад улсад гүйцэгдэж магадгүй гэх бодлого нуугдаж байна. Тийм ч учраас дэлхийн эдийн засгийн даяаршлыг үл хайхран, өөрийгөө дугтуйнд хийж, өрсөлдөгч талууд шинэ технологийг нь олж авахаас сэргийлэн, АНУ-ын давамгай байдал болон өнөөгийн байр сууриа хамгаалахаар оролдож байна.


Энэ он гарснаас хойш, АНУ Сингапурын чип үйлдвэрлэдэг Броадцом компани АНУ-ын Qualcomm компанийг худалдаж авах гэсэн наймаанд хориг тавьж, Хятадын Ма-И банк санхүүгийн үйлчилгээний компани MoneyGram-ыг худалдан авах, Дабий хөдөө аж ахуйн группийн WaldoFarms-ыг худалдан авах гэсэн олон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг “үндэсний аюулгүй байдлыг хамгаалах” гэсэн нэрээр цуцалсан байна. Сүүлийн үед баталсан Гадаад хөрөнгийн хяналтын өөрчлөлтийн хуулийн төсөлд Америкийн гадаад хөрөнгө оруулалтын зөвлөлд нэн өргөн эрх олгосон байна. Жишээлэхэд, шинжлэх ухаан техник, газар эдэлбэр зэрэг салбарт хөрөнгө оруулахыг хязгаарлах эрхийг нь нэмэгдүүлж, үүнээс өмнө хязгаар тавьж байгаагүй цөөн тооны хувьцааны эрхийн хөрөнгө оруулалтыг хянах эрх олгосон байна.

Гэвч гаднахын бүгд Америкийн “үндэсний аюулгүй байдал”-ын ухагдахуунд эргэлзээтэй байж, дур зоргоороо ашиглаж байна гэж үзэж байна. Энэ оны 5-р сард Америкийн засгийн газар импортын авто машин тэрчлэн түүний эд ангид 232-р заалтын дагуу шалгалт хийхдээ, "үндэсний аюулгүй байдал"-ын ухагдахууныг өргөн хүрээгээр ашигласан гэж үзсэн байна. Олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагын ерөнхийлөгч Нанси МайкЛернон хэлэхдээ, хөрөнгө оруулалт, худалдаа улам улс төржихөөс сэргийлэх хэрэгтэй. АНУ үндэсний аюулгүй байдлын талаар хэтэрхий холдож, тогтворгүй чанарыг нэмэгдүүлэх ёсгүй гэжээ.

АНУ гадаад хөрөнгөнд хяналт тавьж, хязгаар тогтоохоо эрчимжүүлэх болсонд Хятадын аж ахуйн нэгж гол хохирогч болж байна. 2017 оны 9-р сарын Америкийн гадаад хөрөнгө оруулалтын зөвлөлийн нийтэлсэн 2015 оны хяналтын тайланд харуулснаар, тухайн жил тэд 143 удаа худалдаа хийхийг хянахад Хятадын аж ахуйн нэгжийн 29 удаагийн худалдааг хамруулсан нь 20 хувийг эзэлсэн байна. Америкд орох гадаад хөрөнгийн урсгалд Хятадын хөрөнгө 0.2 хувийг эзэлж байгаа хэдий ч Хятад улс нь 4 жил дараалан Америкийн гадаад хөрөнгө оруулалтын зөвлөлийн үндэсний аюулгүй байдлын тухай хяналтад хамгийн их өртсөн орон болжээ.
 
Америк гадаадын хөрөнгө оруулалтыг хянаж шалгахаа эрчимжүүлж буйтай харьцуулахад Хятад улсын гадаадад нээлттэй хөгжих бодлого нь бүр ч идэвхтэй хэрэгжиж байна. 6-р сард, Хятад улс нь товлосон ёсоор 2018 оны гадаад худалдаачдын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх сөрөг жагсаалтыг нийтэлж, гадаадын хөрөнгө оруулалтанд тавих хориг хязгаарын арга хэмжээг 2017 онд 63 зүйл байсныг 15 болгон багасгасан байна. Нэг талд нь Хятад улс гадаадын хөрөнгөнд улам нээлттэй хандаж байгаа бол, нөгөө талд нь Америк гадаадын хөрөнгө оруулалтанд олон зүй зохисгүй саад хийж байна. Тэгвэл дэлхийн улс орнууд чухам алинд нь хөрөнгө оруулах сонирхол, идэвхжилтэй байгаа гэдэг нь маш тодорхой харагдах биз ээ.  

Хятадын Худалдааны яамны тоо баримтын дагуу, энэ оны эхний хагаст Хятад улсад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 29 мянга 591-д хүрч, өнгөрсөн оныхоос 96.6 хувиар нэмэгдсэн бол, бодиттойгоор ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 68 тэрбум 320 сая ам долларт хүрч, мөн үеийнхээс 1.1 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ оны 1-р улиралд Америкийн шууд ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ нь 51 тэрбум 300 сая ам доллараар буюу 2017 оны мөн үеийнхээс 37 хувиар, 2016 оны мөн үеийнхээс 65 хувиар буурсан үзүүлэлт гарсныг тус орны эдийн засгийн судалгааны байгууллагын гаргасан тоо баримтад харууллаа.  

Гадар шархыг эдгээхэд хялбар, сэтгэлийн шархыг анагаахад хэцүү гэдэг. Америкийн засгийн газар “үндэсний аюулгүй байдал” гэдгээр шалтаг болгон гадаадын хөрөнгө оруулалтад харш саад хийж байгаа нь хэрэг дээрээ “дээшээ шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгч шиг юм болж байгаа юм. Америкийн тэдгээр ганц талыг барьсан хүйтэн дайны сэтгэхүйтэй хүмүүс бол тус орны үндэсний аюулгүйн хамгийн том заналхийлэгч гэдгийг хүмүүс мэдэх байлгүй.

Их уншсан

холбоотой мэдээ