Путин БНАСАУ-ын удирдагчтай уулзахыг хүсэж байна

2018-08-15 17:38:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин: ойрын үед БНАСАУ-ын  дээд удирдагч Ким Жон Унтай уулзаж, хоёр тал болон бүс нутгийн чухал асуудлаар  хэлэлцэхийг хүсэж байна гэв. 
 
"Өнөөдрийн Орос" агентлаг буюу   Russia's International Information Agency мэдээлснээр, Путин 15-нд Солонгосын  хойг Японы түрэмгийллийн колоничлолоос чөлөөлөгдсөн 73 жилийн ойд  тохиолдуулан  Ким Жон Унд өгсөн хариу захидалд, ойрын үед Ким Жон Унтой уулзаж,  хоёр тал болон бүс нутгийн чухал асуудлаар дэлгэрэнгүй зөвшилцөхөд бэлэн байна.  Орос, БНАСАУ, БНСУ 3 талын хамтын хүчин чармайлтаар 3 орны хамтын ажиллагааны  төсөл хэрэгжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулна  гэв. 

Оросын Гадаад харилцааны сайд Лавров энэ оны 5-р сарын 31-нд  БНАСАУ-д айлчлах үеэр Ким Жон Унд Путины захиаг дамжуулж, Ким Жон Уны Орост  айлчлахыг урив.

Их уншсан

холбоотой мэдээ