Путин, Ян Жиечитай уулзав

2018-08-16 09:36:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

  Путин, Ян Жиечитай уулзав

15-нд Сочид ОХУ-ын ерөнхийлөгч Путин,   ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны гадаад ажлын комиссын   албын дарга Ян Жиечитай уулзав.

Путин хэлэхдээ: Орос Хятадын   харилцаа хоёр талын тохирсон чиглэлээр тасралтгүй урагшлан хөгжиж байна.   Өнгөрсөн сард, би Ши Жиньпин даргатай хамт БРИКС-ын орнуудын удирдагчдын   уулзалтад оролцох хугацаандаа хоёр орны харилцаа болон олон улсын байдлаар санал   бодлоо гүнзгий солилцож, шинэ нийтлэг ойлголтод хүрэв. Орос Хятадын харилцаа нь   хоёр орон, дэлхий дахинд цөм маш чухал юм. Хятадын талтай хамт стратегийн хэлхээ   холбоогоо улам эрчимжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны бүх талын   түншийн харилцааг урагшлуулж, олон салбарын бодит хамтын ажиллагааг   гүнзгийрүүлж, олон улс, бүс нутгийн үйл хэргийн явцад үнэнхүү уялдан хамтрахад   Оросын тал бэлэн байна. Ши Жиньпин даргатай дахинтаа уулзахыг би хүсэн хүлээж   байна гэжээ.

Ян Жиечи хэлэхдээ: Энэ он бол Хятад Оросын   харилцааны хөгжлийн түүхэнд онцгой их ач холбогдолтой нэгэн жил болно. Ши   Жиньпин дарга болон Ерөнхийлөгч ноён та хоёр удаа уулзаж, хоёр орны дараагийн   шатны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов. Ши Жиньпин дарга болон   Ерөнхийлөгч ноён таны стратегийн удирдлага дор, Хятад Оросын стратегийн бүх   талын хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжлийн хүчирхэг байдлаа хэвээр   хадгалж, харилцан хүндэтгэж, үнэн шударга мөртөө хамтран ажиллахаар дамжин   хамтдаа амжилтад хүрэх олон улсын шинэ хэлбэрийн харилцаа байгуулахыг ахиулахад   үлгэр жишээ болсон байна. Оросын талтай хамт, хоёр орны төрийн тэргүүний чухал   нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, дээд түвшний стратегийн хамтын   ажиллагааг хэвээр хадгалж, олон улсын эмх журмыг урагшлуулан улам шударга, зүй   зохистой чиглэл рүү хөгжүүлж, Хятад Оросын харилцааны хөгжилд улам өргөн уудам   ирээдүй нээн өгөхөд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Мөн өдөр   Москвад Ян Жиечи, ОХУ-ын Холбооны аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга   Николай Патрушевтэй хамтаар Хятад Оросын стратегийн аюулгүйн 14 дэх зөвшилцөлийг   даргалж, Орос Хятадын харилцаа болон хамтаар анхаарч буй олон улс, бүс нутгийн   асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрэв.

Их уншсан

холбоотой мэдээ