Японы эзэн хаан Акихито дайн ялагдсан өдөрт үг хэлэв

2018-08-16 10:35:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1945 оны 8-р сарын 15-нд, тухайн  үеийн эзэн хаан Хирохито Япон нөхцөлгүйгээр бууж өгөхийг зарлав. 1963 оноос  Японы засгийн газар жил бүрийн 8-р сарын 15-нд "Дайнд нас барагсдыг гашуудах  арга хэмжээ" зохиох болжээ. Энэ оны 8-р сарын 15-нд Японы дайнд ялагдсан 73  жилийн ойн үеэр эзэн хаан Акихито мөн өдөр Японы засгийн газрын Токио хотноо  зохион байгуулсан гашуудах арга хэмжээнд оролцов.
Ирэх жилийн 4-р сард Японы  эзэн хаан Акихито хаан ширээгээ суллан өгөх гэж буй учраас эцсийн удаа уг арга  хэмжээнд оролцож буй нь энэ юм. Эзэн хаан Акихито 2015 онд дайнд ялагдсан 70  жилийн ойн үеэр хэлсэн үгэндээ "гүнзгий сургамж авах" гэсэн үгийг хэлж өнөөг  хүртэл үргэлжилж байна. Энэ онд тэрээр, түүхийг эргэн санаж, сургамж дүгнэхийн  зэрэгцээ ирээдүйд дахин дайн дэгдэхийг хүсэхгүй байна гэв.
Японы ерөнхий  сайд Шинзо Абэ, парламентын хоёр танхимын дарга түүнчлэн нас барагсдын ар  гэрийнхний 6500 гаруй хүн мөн өдрийн арга хэмжээнд оролцов. Абэ хэлсэн үгэндээ,  түүхэнд хичээнгүй хандаж, дайн гамшгийг яасан ч дахин үүсгэхгүй гэж амласан  хэдий ч Азийн орнуудад учруулсан гамшигт хариуцлага хүлээх талаар дурдаагүй. 

Их уншсан

холбоотой мэдээ