Кабулд гарсан халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдээд 48-д хүрчээ

2018-08-16 10:38:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:15-нд, Афганистаны Олон нийтийн эрүүл мэндийн яамны зүтгэлтэн Синьхуа агентлагт өгсөн мэдээллээр, мөн өдрийн үдээс хойш нийслэл Кабулын нэгэн сургалтын байгууллага амиа золиослогч этгээдийн халдлагад өртсөний улмаас мөн өдрийн 19 цаг хүртэлх байдлаар, амиа алдсан хүний тоо нэмэгдээд 48-д хүрч, өөр  67 хүн шархадсан байна. 

Энэхүү зүтгэлтнээр хэлснээр, халдлагад өртсөн сургалтын байгууллага нь Кабулын баруун хэсгийн 18-р цэргийн бүсэнд байрладаг. Амиа алдсан хүний олонх нь тус сургалтын байгууллагад сурч буй сурагчид байжээ. Халдлага болсны дараа, шархдаж бэртсэн хүмүүсийг ойр хавийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна,  зарим хүний биеийн байдал хүнд байгаа болохоор амь насаа алдах хүний тоо нэмэгдэж болзошгүй байна гэжээ. 

Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр, энэ удаагийн халдлага нь Шитийн бүлгийн мусульманчуудад чиглэсэн бөгөөд мөн ч хэт даврагч бүлэглэлийн Афганистаны сургалтын байгууллага, сурагчдад  чиглэсэн анхны халдлага юм гэжээ. 

Одоогийн байдлаар, ямар нэгэн байгууллага нэгж уг халдлагын хэргийг үйлдсэн гэдгээ мэдэгдээгүй байна. Афганистаны Талибан мөн өдөр мэдэгдэл хийж, уг халдлагын хэрэгтэй холбоогүй хэмээн мэдэгджээ. 

Сүүлийн үед Афганистаны олон газарт халдлагын хэрэг гарч, аюулгүйн нөхцөл байдал улам гаарсаар байна. 




 


Их уншсан

холбоотой мэдээ