Ши Жиньпин Хун Сенд баярын цахилгаан илгээжээ

Д.Хүчитбаатар 2018-08-16 10:47:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн  бичгийн дарга Ши Жиньпин 8-р сарын 15-нд Камбожийн Ардын Намын дарга Хун Сенд  баярын цахилгаан илгээж, түүний удирдсан КАН парламентынхаа 6-р удаагийн  сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа,  сүүлийн жилүүдэд эрхэм ноён та тэргүүтэй Камбожийн Вант Улсын засгийн газрын  удирдлага дор улс төрийн нөхцөл байдал тогтвортой байж, эдийн засаг нь түргэн  хөгжиж, олон улс дахь статус ч тасралтгүй дээшилж, олон салбарын бүтээн  байгуулалт нааштай амжилт тогтоож буйг хараад бид маш баяртай байна. КАН ард  түмнийг удирдан улс орныхоо нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнан, эдийн  засгаа улам хөгжүүлэн, иргэдийн амьжиргаагаа тасралтгүй сайжруулж, үндэстнүүдийн  эв нэгдлийг ахиулж, улмаар бүс нутгийн тогтвортой байдал болон хөгжил  цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. КАН-тай байгуулсан  найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа ХКН маш эрхэмлэн дээдэлдэг бөгөөд хоёр  намын солилцоогоор хоёр орны улс төрийн харилцааг дайчилж, засаглалын тухай  туршлага солилцохоо эрчимжүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын  ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагшлуулан, хүн төрөлхтний хувь заяаны  хамтын цогцыг хамтран байгуулж, хоёр орон, тэрчлэн хоёр ард түмэнд аз буян  эдлүүлж, бүс нутаг болон дэлхийн хөгжил дэвшлийг хамтаар ахиулахад Хятадын тал  бэлэн байна гэжээ.

Мөн өдөр, БНХАУ-ын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хун Сенд баярын цахилгаан  илгээжээ.

Их уншсан

холбоотой мэдээ