Хятадын худалдааны яамны төлөөлөгчид урилгаар Америкт айлчилна

2018-08-16 14:44:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Худалдааны яамны 16-нд мэдээлснээр, Америкийн талын  урилгаар Хятадын Худалдааны яамны орлогч сайд бөгөөд олон улсын худалдааны  хэлэлцээний дэд төлөөлөгч Ван Шөвэнь тэргүүтэй Хятадын төлөөлөгчид 8-р сарын  дунд арав хоногт Америкт айлчилж, АНУ-ын Сангийн яамны орлогч сайд Малрасан  тэргүүтэй Америкийн төлөөлөгчидтэй хоёр талын анхаарал хандуулж буй Хятад  Америкийн худалдааны асуудлуудыг авч хэлэлцэнэ гэжээ.

Ганц талт үзэл,  худалдааны ивээх үзлийн арга барилыг эсэргүүцэж, ганц талын худалдааны ямарваа хязгаарлах арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Хятадын тал дахин нотолсон  байна. Хятадын тал харилцан эрх тэгш, шударга, харилцан итгэлцсэн нөхцөл байдлын  үндсэн дээр яриа хэлэлцээ, зөвшилцөл хийхийг сайшааж байна.  Ренчинсоо

 

Их уншсан

холбоотой мэдээ