Америкийн төрийн бондыг эзэмших хэмжээгээ 4 тэрбум 400 сая ам доллараар багасгажээ

Д.Хүчитбаатар 2018-08-16 15:25:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны 6-р сард Хятад улс  Америкийн төрийн бондыг эзэмших хэмжээгээ 4 тэрбум 400 сая ам доллараар багасгасан бол мөн л тус орны төрийн бондыг эзэмшигч 1-р том орон хэвээр байгаа  тухай Хятадын Сангийн яамны 15-нд нийтэлсэн тоо баримтад харууллаа.  

Тоо баримтын дагуу, 6-р сард  Хятад улс нь Америкийн 1 их наяд 178 тэрбум 700 сая ам долларын төрийн бондыг  эзэмшсэн нь өнгөрсөн 4 сарын хамгийн доод үзүүлэлт болжээ. Түүнчлэн Америкийн  төрийн бонд эзэмшигч 2 дахь том орон болох Япон ч тус орны төрийн бондыг эзэмших хэмжээгээ 18 тэрбум 400 сая ам доллараар багасгажээ.

6-р сарын эцсийн байдлаар дэлхийн улс орнууд нийтдээ Америкийн 6 их наяд 211 тэрбум 400 сая ам долларын төрийн бондыг эзэмшсэн нь 5-р сарынхаас багассан байна. Үүнд Хятад, Япон хоёр  гол эзэмшигч нь тус орны төрийн бондын 1/3 гаруйг эзэмшдэг юм.

Их уншсан

холбоотой мэдээ