Хятад улс “Хонконг, Макао, Тайваний иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох дүрэм”-г хэрэгжүүлнэ

2018-08-16 16:20:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн   зөвлөлийн тамгын газар саяхан "Хонконг, Макао, Тайваний иргэдэд оршин суух   зөвшөөрөл олгох дүрэм"-ийг нийтлэв. "Дүрэм"-д Хонконг, Макао, Тайваний иргэд   эх газарт нийгмийн даатгал төлөх, ажил эрхлэх, сурах, эмчлүүлэх зэрэг үйл   ажиллагаанд оролцож боход бөгөөд эх газрын 3 төрлийн эрх, 6 төрлийн үйлчилгээ, 9   хөнгөлөлттэй бодлого эдлэхийг тогтоож, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин сууж   буй газартаа эх газрын иргэдтэй адилхан олон нийтийн үйлчилгээ хүртэхэд дөхөм   үзүүлэх болно гэжээ.

Эх сурвалжаас   үзвэл, "Дүрэм" нь нийт 21 заалттай байж, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин   суух зөвшөөрөл авах нөхцөл, эдлэх эрх, өргөдөл гаргах журам, хуулийн хариуцлага   зэргийг тодорхойж тогтоож, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин суух өргөдөл   авахад эх зүйн үндэслэл хангажээ. Дүрэмд, эх газарт хагас жилээс дээш хугацаатай   хууль ёсны тогтвортой ажиллах нөхцөлийг хангасан, хууль ёсны тогтвортой орон   сууцтай, үргэлжлэн суралцах нөхцөлийг бүрдүүлсэн орошин суугчид, хувь хүний   хүсэлтийн дагуу Хонконг, Макао-гийн иргэд эх газарт нэвтрэх бичиг баримттай, мөн   Тайваний иргэд эх газарт нэвтрэх 5 жилийн хугацаатай бичиг баримтаар тухайн   газрын нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад хандан оршин суух зөвшөөрөл авч   болно хэмээн заажээ. Өргөдөл гаргагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 20   хоногийн дараа зөвшөөрлөө авах юм.

"Дүрэм"-г   Хонконг, Макао, Тайваний иргэд эх газарт нэвтрэх бичиг баримтаар онлайн тиз   худалдан авах, зочид буудал, санхүүгийн үйлчилгээ эдлэхэд төвөгтэй байдалд   чиглүүлэн гаргасан Хонконг, Макао, Тайваний иргэдэд үзүүлж буй бодит, дөхөм,   хөнгөлөлттэй арга хэмжээ байж, 9-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэх юм   байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ