2018 оны Хятадын олон улсын эрчим хүчний хэмнэлт болон нөөцлөлт, цэвэр эрчим хүчний үзэсгэлэн яармаг болов

Д.Хүчитбаатар 2018-08-16 16:26:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гуандүн, Хонконг, Макао бүсийн  эрчим хүчний хэмнэлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, цэвэр эрчим хүчний  үйлдвэрлэл зэрэг салбар болон бохирдуулалтгүй аж үйлдвэрийн төслийн хамтын  ажиллагаанд олон улсын солилцооны индэр тавцан хангах зорилготой 2018 оны  Хятадын олон улсын эрчим хүчний хэмнэлт болон нөөцлөлт, цэвэр эрчим хүчний  үзэсгэлэн яармаг 8-р сарын 16-18-ны өдрүүдэд Хятадын Гуанжөү хотод байрлах  Хятадын Импорт экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийн төвд болж  байна. 

Тус удаагийн үзэсгэлэн яармаг нь  нийт 100 мянган квадрат метр талбайтай үзэсгэлэнгийн бүсэд эрчим хүч хэмнэх  болон нөөцлөх, цэвэр эрчим хүчний ашиглалт зэрэг салбарын судалгаа, инновац,  техникийн шинэчлэл зэрэг агуулгыг хамарч, Хятад, Америк, Европын холбооны гишүүн  орнууд, Япон, АСЕАН-ны гишүүн орнууд зэрэг улс орон, бүс нутгийн 1600 гаруй аж  ахуй нэгж оролцож, урьдчилан төсөөлснөөр бараг 10 мянга гаруй хүн үзэсгэлэнтэй  танилцах юм байна. 

Түүнчлэн үзэсгэлэн яармагийн үеэр  бас “Хамтран байгуулж, хамтран засаж, хамтдаа хуваалцах, цэнхэр тэнгэр цэлмэг  агаараа хамгаалах дайнд ялалт байгуулъя” уриан дор 2018 оны ногоон хөгжил-эрчим  хүчний хэмнэлт болон хүрээлэн буй орчны хамгаалалтад инновацаар хөдөлгөх хүч  болгох тухай олон улсын форум, 2018 оны Ази, Номхон далайн бүсийн биомассын  эрчим хүчний дээд форум, 2018 оны Гуанжөүгийн цэвэр эрчим хүчний технологийн  форум зэрэг ажил төрлийн салбарын цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулна.      

Их уншсан

холбоотой мэдээ