Хятадын роботын үйлдвэрлэлийн цар хэмжээ хурдтай нэмэгдэж байна

2018-08-16 16:58:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын роботын үйлдвэрлэлийн цар хэмжээ хурдтай нэмэгдэж байна

15-нд Бээжинд Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй хэлэхдээ, Хятад улс дэлхийн хамгийн том роботын зах зээлийн эрэлт хэрэгцээтэй байж, роботын үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжлийг дэмжих явцад, Хятад улс нээлттэй хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, талуудтай нээлттэй хамтын ажиллагаа өрнүүлж, хамтаар хуваалцсан дэлхийн роботын эко системийг бий болгоход бэлэн байна гэжээ. 

Роботын салбарт “Олимпийн наадам” хэмээн нэрлэгдсэн 2018 оны Дэлхийн роботын их хурал Бээжин хотноо болж байна. Дотоод гадаадын 160 гаруй роботын аж ахуйн нэгжүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, хэрэглээгээ дэлгэн үзүүлж байна. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ, өнгөрсөн 5 жилийн турш, Хятадын роботын үйлдвэрлэлийн цар хэмжээ жилд дунджаар 30 хувиар өсөн нэмэгдэж, 2017 онд 7 тэрбум ам долларт хүрснээс аж үйлдвэрийн роботын хэмжээ 130 мянган ширхэгт хүрч, өнгөрсөн оноос 68.1 хувиар өсөн нэмэгдсэн үзүүлэлт гаргажээ. Роботын үйлдвэрлэл хурдтай хөгжлийн хандлагаа үргэлжлүүлсээр байна гэжээ. 

 "Хятад улс роботын үйлдвэрлэлийн хөгжлийг дээд хэмжээгээр чухалд үзэж, робот технологийн дэвшил, үйлдвэрлэлийн хөгжлийг улс орноо хөгжүүлэх стратегийн байрлуулалтын чухал аргачлал болгож, эрэлт хэрэгцээний дагуу аж ахуйн нэгжээр голлуулж, эх баялгийг хуваарилах явцад зэх зээлийн чухал үүргийг гүйцэд ашиглаж, дэвшилт технологийн судалгаа, үйлдвэрлэлийн гинжний байгуулалт, хэрэглээний цар хүрээг өргөжүүлэх, бүс нутгийг нэгтгэн хөгжүүлэх талаар идэвхтэй ахиц гаргана" гэв. 

Олон улсын роботын холбоо буюу IFR бүртгэлээр, 2017 онд дэлхийн роботын үйлдвэрлэлийн хэмжээ 25 тэрбум ам доллараас давж, өсөлтийн хурд нь 20 хувьд хүрсэн бөгөөд 2018 онд 30 тэрбум ам долларт хүрнэ.  Роботын технологийн дэвшил болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь дэлхийн нийтлэг ойлголт болж байна. Бүс нутаг улс орнууд стратегийн төлөвлөгөө бодлого боловсруулж, роботын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж байна гэж Мяо Вэй хэлэв.   

Хятадын роботын үйлдвэрлэлийн цар хэмжээ хурдтай нэмэгдэж байна

Мяо Вэй хэлсэн үгэндээ, өдгөө Хятадын Роботын аж үйлдвэрийн салбарын хөгжилд маш олон сорилт тулгарч, гол технологийн талаар ахиц хийж, хэрэглээний салбарыг өргөтгөж, хууль эрхгүй тогтолцоог нь цаашид сайжруулах хэрэгтэй байна гэжээ. Тэр бас хэлэхдээ, роботын аж үйлдвэрийн чансаатай хөгжлийг ахиулах явцад Хятад улс нээлттэй хөгжих үзэл баримтлал баримталж, талуудтай бодлого боловсруулах, техник судлах, бүтээгдэхүүн нээж хөгжүүлэх, зах зээлийг ахиулах, үйлдвэрлэл хөрөнгө оруулалтыг уялдуулах, боловсон хүчин бэлтгэх зэрэг талаар өргөн хүрээнд гүнзгий хамтран ажиллаж, роботын аж үйлдвэрийн олон улсын жишигт хүрсэн, нээлттэй ашиг сонирхлын хамтын цогц байгуулах болно гэжээ. 

Хятад улс роботын зах зээлийн эрэлт хэрэгцээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Олон орны аж ахуй нэгжүүд бидэнтэй хөгжлийн боломжоо хуваалцан эдэлж, хөгжлийн үүрэг хариуцлагаа хамтаар үүрэглэж, хамтаар хөгжиж, тус ажил төрлийн чансаатай тогтвортой хөгжлийг хамтаар ахиулахыг дэмжиж байна гэжээ. 

2018 оны дэлхийн роботын яармаг 5 хоногийн хугацаатай болж, форум, яармаг, уралдаан тэмцээн, газар дээрх автомат систем зэрэг 4 хэсгээр бүрдэж, гадаад дотоодын 300 гаруй мэргэжилтэн эрдэм шинжилгээний илтгэл тавьж, 16 оны 40 гаруй мянган хүн BCI буюу тархиар удирдах робот зэрэг уралдаан тэмцээнд оролцох болно. 

Их уншсан

холбоотой мэдээ