Учир дутагдалтай вакцины асуудлаар хуралджээ

2018-08-16 21:37:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Учир дутагдалтай вакцины асуудлаар хуралджээ

Синьхуа агентлагийн мэдээ, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо 8-р сарын 16-нд хуралдаж, Гирин мужийн Чанчүнь хотын Чаншэн компанийн учир дутагдалтай вакцины хэргийг шалган байцаасан болон хариуцлага хүлээлгэх асуудлаарх тайланг сонссон байна. Хурлыг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин даргалсан бөгөөд хуралд чухал илтгэл тавьжээ.

Учир дутагдалтай вакцины хэрэг гарсан явдалд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин маш их анхаарал хандуулж, олон удаа цохолбор гаргаж, тус хэргийг даруйхан шалган байцааж, хатуу хариуцлага хүлээлгэн, хуулиар чанга шийтгэж, аюулгүйн стандартыг ягштал мөрдөж, ард иргэдийн амин чухал ашиг сонирхол, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулах хэрэгтэй хэмээн шаардсан гэж хурлаас заасан байна.

Их уншсан

холбоотой мэдээ