​Ван И Пакистаны Сенатын даргатай уулзав

2018-08-17 09:14:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван И Пакистаны Сенатын  даргатай уулзав

Синьхуа Агентлагийн мэдээ:  Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 16-ны өдөр Бээжинд Пакистаны  Сенатын дарга Санжранитай уулзжээ.

Ван И хэлсэн үгэндээ:  Пакистан тун саяхан амжилттай сонгууль хийлээ, шинэ засгийн газрын удирдлага дор  Пакистаны улс орны бүтээн байгуулалтын ажил үйлс шинэ амжилтад хүрнэ гэдэгт  итгэж байна. Хятадын тал Пакистаны үндэсний эрх ашиг болон хөгжлийн эрх ашгийг  ямагт дэмжиж, Хятад Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалтыг хамтаар  ахиулж, Хятад Пакистаны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн  харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулах хэрэгтэй гэжээ.  

Санжрани: Хятадтай найрсаг  байх бол Пакистаны дипломат бодлогын үндэс суурь болох бөгөөд улсын дотоодын  олон нам бүлгийн хамтын ойлголт болох юм, энэ бодлого хувирахгүй. Шинэ засгийн  газар Хятадын талтай хамтаар “нэг бүх нэг зам”-ын байгуулалтыг ахиулж, Хятад  Пакистаны эдийн засгийн коридорыг хамтаар байгуулах болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ