ОХУ том хэмжээний цэргийн сургуулилт хийх гэж байна

2018-08-30 10:22:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:ОХУ 9-р сарын 11-15-нд Оросын Сибирь, Алс Дорнодын бүс нутагт “Дорнод-2018” цэргийн сургуулилт зохион байгуулна гэж 28-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Цэргийн төв бүсийн ажилтай танилцахдаа ОХУ-ын хэвлэлд хандан зарласан байна. 

Энэ удаагийн цэргийн сургуулилт 1981 оны ЗХУ-ын “Баруун-81” цэргийн сургуулилтаас хойших хамгийн том хэмжээний сургуулилт болох юм. Тус сургуулилтад 300 гаруй мянган хүн, 36 мянган машин техник, олон төрлийн 1000 гаруй онгоц оролцох бөгөөд цэргийн ангиудаас ОХУ-ын цэргийн төв, зүүн тойрог, Номхон далайн флот, Умардын флот, агаарын цэргийн шүхэр десантын арми оролцох юм байна. 

 

 


Их уншсан

холбоотой мэдээ