Чанчүний XIV кино наадам нээлтээ хийв

2018-09-02 16:48:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чанчүний XIV кино наадам нээлтээ хийв

9-р сарын 1-нд Чанчүний Хөгжмийн театрт Хятадын Чанчүний XIV кино наадмын нээлтийн ёслол боллоо. ХКН-ын Суртал ухуулагийн яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шинь Хайшүн, Гирин мужийн дарга Жин Жүнхай нар нээлтийн ёслолд оролцож, тус арга хэмжээг Жин Жүнхай дарга нээж үг хэлсэн байна. 

Чанчүний XIV кино наадам нээлтээ хийв

Энэ жилийн наадмыг Хятадын Төв радио телевиз, Гирин мужийн захиргаа санаачлан Чанчүнь хотын захиргаатай хамтарч зохион байгуулсан юм. Чанчүний кино наадам 9 сарын 1-8 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Хятадын кино урлагийн дээд шагнал “Алтан буга”-ын эзнийг тодруулж, кино форум зэрэг арга хэмжээ болно. Тус наадмын сүүлийн өдрүүдэд хаалтын ёслол, шагнал гардуулах ёслол зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулах юм байна. “Алтан буга шагнал”-д шалгарсан 15 шилдэг кино 10 төрлийн номинацид өрсөлдөх болно. 

Чанчүний XIV кино наадам нээлтээ хийв

Чанчүнь бол Хятадын кино урлагийн эх нутаг бөгөөд 1992 онд Чанчүнь нэрээр анхдугаар наадмаа зохион байгуулсан түүхтэй. Энэ бол хотын нэрээр нэрлэсэн Хятадын анхны кино наадам, тус наадам цар хүрээгээ тэлсээр одоо Хятадын дөрвөн том кино наадмын нэг болсон байна. 

Чанчүний XIV кино наадам нээлтээ хийв

 

Далайнтуяа мэдээлэв

 


Их уншсан

холбоотой мэдээ