Ши Жиньпин Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

2018-09-07 16:34:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

 ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний урилгаар,   БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 11, 12-нд Оросын Владивостокт очиж, Дорнын   эдийн засгийн IV чуулганд оролцоно. Ийнхүү Дорнын эдийн засгийн чуулганд Хятад   улсын төрийн тэргүүн анх удаа оролцох гэж байна. Чуулганы үеэр Ши Жиньпин, Путин   нар энэ жилийн 3 дахь уулзалтаа хийх юм. 7-нд болсон хэвлэлийн бага хуралд,   Хятадын ГХ-ны сайдын туслах Жан Ханьхүй энэ тухай танилцууллаа. Дорнын эдийн засгийн чуулганыг ОХУ-ын   ерөнхийлөгч В.Путин 2015 онд санаачлан зохион байгуулсан, ОХУ-ын зүгээс Алс   Дорнодын хамтын ажиллагааг ахиулах чухал арга хэмжээ юм. БНХАУ тус чуулганд 3   жил дараалан дээд зиндааны төлөөлөгчдөө оролцуулж байсан юм. Харин энэ удаа   Хятад улсын төрийн тэргүүн өөрөө биеэр оролцох гэж байна.

 “Ши Жиньпин дарга энэ удаа Дорнын эдийн   засгийн чуулганд урилгаар оролцохоор байгаа нь Хятад, Орос хоёр улс нөгөө   талынхаа зохион байгуулсан олон улсын аливаа чухал арга хэмжээг дэмждэг сайн   сайхан уламжлалаа үргэлжлүүлж байгаа хэрэг юм. Мөн хоёр орны харилцаа дээд   түвшинд хөгжсөн, Алс Дорнодын хамтын ажиллагаанд оролцохыг БНХАУ чухалчилж   байгааг, мөн тус бүсийн орнуудтай хамт бүс нутгийн хөгжил дэвшлийг ахиулах   шийдвэр зоригтой байгааг харууллаа. Энэ нь Хятад, Оросын харилцааны дээд түвшний   хөгжлийг үргэлжлүүлж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаанд түлхэц өгч, хоёр   тал Алс Дорнодын хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэн, талууд тус бүсийн энх   тайван, тогтвортой хөгжлийг хамтдаа идэвхжүүлэд ач холбогдолтой бөгөөд үүний үр   шимийг олон орны ард түмэнд хүртээх юм” гэжээ. Ши Жиньпин дарга ОХУ-д айлчлах үедээ, хоёр   талт, олон талт олон арга хэмжээнд оролцон, чуулганы бүгд хуралд илтгэл тавьж,   чуулганд хамт оролцох төрийн тэргүүн нартай санал бодлоо солилцоно. Мөн   В.Путинтэй энэ жилийн 3 дахь уулзалтаа хийж, гэрээ байгуулах ёслолын арга   хэмжээнд оролцон, хамт сэтгүүлчидтэй уулзаж, ерөнхийлөгч В.Путиний дайллагад   оролцоно. Хоёр орны төрийн тэргүүн нийгэм соёл, худалдаа, эдийн засаг, орон   нутаг хоорондын иж бүрэн арга хэмжээнд оролцох юм.

 Жан Ханьхүй хэлэхдээ: "Энэ бол Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч   В.Путин нарын энэ оны гурав дахь уулзалт юм. Энэ уулзалтаар хоёр талын   харилцааны дараачийн шатны хөгжлийн чиглэлийг төлөвлөж, хоёр талын ажил хэрэгч   хамтын ажиллагаа, орон нутгийн болон хүмүүнлэгийн салбар дахь хамтын   ажиллагаагаа голлон ахиулна. Хоёр тэргүүн олон улс, бүс нутгийн чухал чухал   асуудлаар үзэл бодлоо нэгтгэн дүгнэж, олон улсын стратегийн хамтын ажиллагааг   эрчимжүүлнэ. Хятад, Орос хоёр талын хамтын хүчин чармайлтаар Ши Жиньпин даргын   Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцох айлчлал амжилттай болж, Хятад,   Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ хөдөлгөх   хүчээр сэлбэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, харилцан итгэлцсэн   хамтын ажиллагааны шинэ үйл явцыг нээнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 2010 онд, Ши Жиньпин дарга Владивостокт   айлчлахдаа тэнгисийн бүх Оросын хүүхдийн төвөөр айлчилж, тус төвийн багш   хүүхдүүдтэй халуун дотно яриа өрнүүлсэн юм. Жан Ханьхуй хэлэхдээ: Вэньчуаний   газар хөдлөлтийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр тал чухал арга хэмжээ   зохион байгуулан, тэр үед энд амарч байсан хятад хүүхдүүдийг урьж, орос багш,   хүүхдүүдийн хамт найрсаг харилцаа, ирээдүйн хөгжлийн тухай ярилцана гэжээ. Энэ он гарснаас хойш Ши Жиньпин дарга,   ерөнхийлөгч В.Путин нар нягт харилцаагаа баталгаажуулсаар ирлээ. ОХУ-ын   ерөнхийлөгч В.Путин 6-р сард Хятадад айлчилж, ШХАБ-ын Чиндаогийн дээд хэмжээний   хуралд оролцсон бол 7-р сард Ши Жиньпин, В.Путин нар БРИКС-ийн орнуудын   Йоханнесбургийн уулзалтын үеэр хоёр талт уулзалт зохиосон юм. Жан Ханьхуй: Хоёр тэргүүн 3 сарын хугацаанд 3   удаа уулзаж, харилцан айлчилсан нь Хятад, Оросын харилцааны өндөр түвшин, онцгой   чанар, Ши Жиньпин, Путин нарын ажлын сайн харилцаа, хувь хүний гүн зузаан   нөхөрлөлийг харуулж байна. Олон улсын байдалд өөрчлөлт ихтэй байгаа өнөө үед, Ши   Жиньпин, Путин нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголт гадаад орчин хэрхэн   өөрчлөгдсөн ч хоёр тал харилцаагаа хөгжүүлэхийг тус тусын орны гадаад бодлогын   тэргүүлэх чиглэл болгоно. Хоёр тал хоёр тэргүүний нийтлэг ойлголтоор хөтөлбөр   болгож, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, олон талт харилцан   ашигтай хамтын ажиллагааг хэлбэрэлтгүй гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг бодит   үр дүнд хүргэн, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээнэ гэжээ.      

Их уншсан

холбоотой мэдээ