Ши Жиньпин боловсролын их хуралд илтгэл тавив

Уртнасан 2018-09-10 15:38:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин боловсролын их хуралд илтгэл тавив

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд Бээжинд   бүх Хятадын боловсролын их хурал нээгдэв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн   бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус   хуралд оролцож, чухал илтгэл тавилаа.

Өнөөдөр бол Хятадын багш нарын 34 дэх   удаагийн баяр юм. Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын олон   багш, боловсролын салбарын ажилтнуудад халуун баяр хүргэж, мэндчилгээ   дэвшүүлжээ.

Тэрээр: Урт хугацааны туршид багш нар намын   боловсролын бодлогыг хэрэгжүүлэн, сурган хүмүүжүүлж, хатуужилтай хөдөлмөрлөн,   улс орны хөгжил, үндэстний сэргэн мандалтад чухал хувь нэмэр орууллаа. Багш бол   хүн төрөлхтний оюун ухааны инженер, соёл иргэншлийн уламжлагч, танин мэдэхүй,   үзэл санаа, үнэнийг түгээн, оюун сэтгэхүй, амь нас, шинэ хүн бүтээх эрин үеийн   хүнд үүрэг хүлээсэн юм. Нам, нийгэм, олон нийтээр багшийг хүндэтгэх, боловсролыг   дээдлэх нийгмийн ёс зүйг дэмжин, багш нарын улс төр, нийгэм, ажлын байр суурийг   дээшлүүлж, өргөн олон багш нарыг зохих ёсоор хүндэтгэх ёстой. Багш нар сурган   хүмүүжүүлэх ажлын байрандаа нам, ард түмний үйлст шинэ, улам их хувь нэмэр   оруулах хэрэгтэй гэж онцолсон байна.

 

Их уншсан

холбоотой мэдээ