Орос, Японы харилцаа аажмаар хөгжиж байна гэжээ

2018-09-11 09:45:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд ОХУ-ын Владивосток хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Японы ерөнхий сайд Шинзо Абэ-г хүлээн авч уулзахдаа, хоёр орны харилцаа байнга хөгжиж байна гэжээ. 

Путин: Хүмүүнлэгийн салбарт хоёр тал харилцан Оросын жил, Японы жил зохион байгуулахаар боллоо. Урьд иймэрхүү ажил огт зохион байгуулж байсангүй. Хоёр талын цэргийн салбар дахь хамтын ажиллагаа ч хөгжиж байна гэжээ. 

Путин хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар: Энэ оны эхний зургаан сард Орос, Японы хоорондын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өслөө. Оросоос Япон руу экспортлох механик үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 90 хувиар, нэхмэл бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ 14 хувиар нэмэгдсэн гэжээ.   Далайнтуяа

 


Их уншсан

холбоотой мэдээ