Ши Жиньпин Владивостокт хүрэлцэн очив

Д.Хүчитбаатар 2018-09-11 15:26:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Владивостокт хүрэлцэн очив

ОХУ-ын ерөнхийлөгчийн урилгаар   БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дорнын эдийн засгийн IV форумд оролцохоор 11-нд ОХУ-ын   Владивосток хотод хүрэлцэн очжээ.

Мөн өдрийн 14 цаг 30 минутад, Ши   Жиньпин даргын тусгай нисэх онгоц Владивостокийн олон улсын онгоцны буудалд   газардахад ОХУ-ын өндөр албан тушаалтнууд түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авсан   байна.

Энэ удаагийн Дорнын эдийн засгийн   форум 9-р сарын 11-нээс 13-нд “Алс Дорнод: Улам их боломж” уриан дор болно.   Форумын үеэр, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путинтэй уулзаж хоёр орны эдийн   засаг, худалдаа, хүмүүнлэг, орон нутгийн солилцоо зэрэг олон арга хэмжээнд   хамтдаа оролцон, мөн форумд оролцох бусад улс орны удирдагчидтай уулзах   юм.

Их уншсан

холбоотой мэдээ