Дорнын эдийн засгийн форум Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд төвлөрөв

2018-09-11 15:59:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дорно дахины эдийн засгийн форум Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд төвлөрөв

11-нд Оросын Владивосток дахь Алс   Дорнодын холбооны их сургуульд гурав хоног хуралдсан Дорнын эдийн засгийн IV   форум эхлэв. Энэ удаагийн форум бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хамтын   ажиллагаанд голлон төвлөрч, хуралд оролцогсдын тоо, хэлэлцээрийн хамрах цар   хүрээ, сурталчилгаа зэрэг бүх талаар урьд урьдынхаас илүү болжээ. Форумын зохион байгуулах комиссын   танилцуулснаар, тус форум "Алс Дорнод: Илүү их боломж"  уриан дор болж, 60 гаруй   орны хэдэн мянган төлөөлөгч оролцсон байна. Форумын үеэр, Орос, Хятад, Энэтхэг,   БНСУ, Япон, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Европын зарим орны эдийн засаг,   худалдааны төлөөлөгчид бизнесийн асуудлаар өргөн хүрээнд хэлэлцжээ.

Дорно дахины эдийн засгийн форум Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд төвлөрөв

Энэ удаагийн форумаар анх удаа "Шинэчлэлийн   нутаг" үйл ажиллагааны булан байгуулж, олон орны залуу бизнес эрхлэгчийн эдийн   засаг, худалдааны төслийг хөгжүүлэх төлөвлөгөөг сурталчилж, тэдэнд туслан хамтын   ажиллагааны түнш, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хайсан юм. Мөн олон орны эдийн   засаг, худалдааны төлөөлөгчид форумын үзэсгэлэнгийн ордонд бизнесийн судалгааны   шинэ үр дүнг дэлгэн үзүүллээ. Эдгээр үр дүн нефть хий, металлурги, цахилгаан   эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний бүтээгдэхүүн,   мэдээлэл технологи, ложистик тээвэрлэлт, худалдаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг   эдийн засгийн 50 гаруй салбарыг хамарсан байна.   

Дорно дахины эдийн засгийн форум Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд төвлөрөв


Их уншсан

холбоотой мэдээ