БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

2018-09-11 21:00:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд Владивосток хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар БНХАУ, ОХУ-ын харилцаа улам идэвхтэй хөгжиж, дээд түвшний, хуртай цаг үед орсон гэж үзэн, олон улсын нөхцөл байдал ямар байсан ч Хятад, Орос хоёр орон найрсаг харилцаагаа хөгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална гэж санал нэгтэй зөвшөөрчээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

Ши Жиньпин: Энэ жил миний ерөнхийлөгч тантай Бээжин, Йоханнесбургт хийсэн уулзалт үр дүнтэй болсон. Энэ нь Хятад, Оросын дээд зиндааны харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж, хоёр орны харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсныг харуулж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын харилцааны улс төрийн давуу байдал хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна. Хоёр тал бие биенийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замыг дэмжиж, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бие биедээ дэм болж, их гүрнүүдийн, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж чадлаа. Бид уламжлалт найрсаг харилцаагаа улам бататгаж, олон салбар дахь уялдаа холбоогоо сайжруулан, БНХАУ, ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа нягтруулж, хоёр ард түмэндээ үр шимийг нь хүртээх ёстой гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

Тэрээр: Хятад, Орос хоёр тал Нэг бүс нэг зам,   Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа, хамтын ажиллагааг ахиулж, эрчим хүч,   хөдөө аж ахуй, технологийн шинэчлэл, санхүү зэрэг салбар дахь хамтын   ажиллагаагаа өргөжүүлэн, томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлж, шинжлэх   ухаан, технологийн хамтарсан судалгаагаа эрчимжүүлэн, 2018, 2019 оны хоёр орны   орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны боломжийг ашиглан орон нутаг хоорондын   хамтын ажиллагааг өргөн цар хүрээнд идэвхжүүлэх ёстой юм гэж цохон тэмдэглэжээ. 

Ши Жиньпин: Бие биенийхээ зохион байгуулж буй   томоохон арга хэмжээг дэмжих нь Хятад, Орос хоёр орны сайхан уламжлал юм. Дорнын   эдийн засгийн форумыг эрхэм ерөнхийлөгч та уриалан зохион байгуулж, одоо бүс   нутгийн хамтын ажиллагааг ярилцах чухал индэр болон хөгжлөө. Энэ удаагийн Дорнын   эдийн засгийн форум Алс Дорнодын хамтын ажиллагаа зэрэг хоёр орны орон нутгийн   хамтын ажиллагаанд шинэ боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 
Тэрээр: БНХАУ, ОХУ-ын аль аль нь НҮБ-ын   Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, мөн   дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулах   чухал үүрэгтэй юм. Хятад, Орос хоёр тал НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт хамтын   ажиллагааны хүрээнд ойлголцол, уялдаа холбоогоо нэмэгдүүлж, олон улсын хамтын   нийгэмлэгтэй хамтдаа асуудлыг улс төрийн аргаар шийдэх ахицыг түргэтгэн, олон   улсын эрх тэгш, шударга байдал, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж,   НҮБ-ын үндсэн дүрэм, зарчмыг гуйвшгүй баримтлан, ганц талт үзэл, худалдааг ивээх   үзлийг эсэргүүцэж, шинэ үеийн олон улсын харилцаа тогтоон, хүн төрөлхтний хувь   заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах хэрэгтэй гэжээ. 
Путин: Эрхэм таныг Дорнын эдийн засгийн   форумд оролцож байгаад талархал илэрхийлье. Ши Жиньпин дарга бид хоёрын нягт   харилцаа Орос, Хятад хоёр орны харилцааны хөгжлийг бүрэн илэрхийлж байна.   Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж, улс төр,   эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ололт   амжилт гарч байна. Хоёр тал цаашид Европ, Азийн эдийн засгийн холбоо, Нэг бүс   нэг замын уялдаа холбоог ахиулж, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар судлал,   банк санхүү, цахим худалдаа зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн,   хүмүүнлэгийн солилцоо, орон нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ. 
Хоёр орны төрийн тэргүүн нар хамтын ашиг   сонирхол бүхий олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.   Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талт хамтын ажиллагааны олон   баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан   байна.

Их уншсан

холбоотой мэдээ