Хятад, Оросын орон нутгийн удирдагчдын яриа хэлцэл болов

2018-09-12 10:17:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Оросын орон нутгийн удирдагчдын яриа хэлцэл болов

11-нд Владивосток   хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хамт Хятад,   Оросын орон нутгийн удирдагчдын яриа хэлцэлд   оролцов.

Энэ удаагийн яриа хэлцлийн байдал, Хятад   Оросын орон нутгийн хамтын ажиллагааны тухай хоёр талын төлөөлөгчийн илтгэлийг   хоёр орны төрийн тэргүүн сонсны дараа тус тус үг хэлжээ.

Ши Жиньпин: Хятад, Орос бол харилцан хамгийн   том хөрш, стратегийн бүх талын хамтын ажиллагааны хамгийн чухал түнш учир, өргөн   хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ашиг   сонирхлын уялдаагаа гүнзгийрүүлэх нь гадаад эрсдэл, өрсөлдөөн сорилтыг хамтдаа   даван туулахад ашигтай тул хамтын хөгжил дэвшлийг ахиулах болно. Хоёр орны   харилцаанд орон нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинэ эринд,   Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагаа шинэ байдал, шинэ үүрэг, шинэ   шаардлагатай тулгарахын зэрэгцээ түүхэн шинэ боломжийг угтан авлаа   гэжээ.

Путин: Орон нутгийн хамтын ажиллагаа бол   Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны бүх талын түншийн харилцааны чухал   бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр талын орон нутгууд эдийн засаг,   худалдаа, хүмүүнлэгийн  солилцооны нягт хамтын ажиллагаа өрнүүлж буйд маш их   баяртай байгаа. Хятадын аж ахуйн нэгж Орост хөрөнгө оруулж бизнес эрхлэхийг   Оросын засгийн газар сайшаана. Хоёр талын орон нутгуудын хамтын ажиллагааг   эрчимжүүлэхэд үргэлжлэн сайн сайхан нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна. Шинэ   нөхцөлд, Орос, Хятад хоёр тал орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жилээр   боломж болгож, харилцан саадгүй холбогдох түвшнээ дээшлүүлэн, худалдаа, хөрөнгө   оруулалтын хялбар, чөлөөтэй байдлыг ахиулж, ард иргэдийн найрсаг харилцааг   гүнзгийрүүлж, хоёр талын орон нутгуудын хамтын ажиллагааг ахиулан, хоёр ард   түмэнд ашигтай улам их үр дүнд хүрэх ёстой гэжээ.     

Их уншсан

холбоотой мэдээ