Хятадын Төв радио телевиз, Өнөөдрийн Орос агентлаг гэрээ байгуулав

2018-09-12 10:24:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төв радио телевиз, Өнөөдрийн Орос агентлаг гэрээ байгуулав

 9-р сарын 11-нд ОХУ-ын Владивосток хотод   болсон “Хятадын Төв радио телевиз, Өнөөдрийн Орос олон улсын агентлагийн олон   улсын стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-нд Хятадын Төв радио телевизийн   захирал Шэнь Хайшюн, Өнөөдрийн Орос агентлагийн захирал Дмитрий Киселиов нарын   гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир   Путин нар оролцлоо. 

Хятадын Төв радио телевиз, Өнөөдрийн Орос агентлаг гэрээ байгуулав

Гэрээний дагуу, хоёр тал мэдээ мэдээлэл   солилцох, хамтран мэдээлэх, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах ажил   хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр талын хүмүүнлэг, эдийн засаг, спорт зэрэг   салбарын мэдээллийг ахиулж, мэдээ цацах хэмжээг нэмэгдүүлэн, хоёр ард түмний   ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэх юм.

Хятадын Төв радио телевиз, Өнөөдрийн Орос агентлаг гэрээ байгуулав

 Гэрээний дагуу, Хятадын Төв радио телевиз,   Өнөөдрийн Орос агентлаг мэдээний апликейшн, нийгмийн сүлжээ, интернет зэрэг шинэ   салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Оросын хөдөлгөөнт хэвлэл   мэдээллийн нэгдсэн индрийн “Хятад, Оросын онцлох мэдээ” апликейшнг хамт   байгуулах ажлыг нухацтай гүнзгийрүүлж, олон улсын тоймчдын ажлын хэсгийг хамт   байгуулах ба “Хятад, Оросын онцлох мэдээ” апликейшнд тоймчийн брэнд булан   гаргана. Мөн хоёр тал Хятад, Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны   хэвлэл мэдээллийн ажлын зөвлөлийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх   болно. Хятадын Төв радио телевиз энэ оны 4-р сард   байгуулагдсанаас хойш, Өнөөдрийн Орос агентлаг, ОХУ-ын үндэсний радио телевизийн   ерөнхий компани, Орос сонин, RT телевиз, ТАСС агентлаг, Оросын Сибирийн хэвлэл   мэдээллийн корпорац зэрэг Оросын төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн   салбаруудтай олон давхаргын хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм. 

Их уншсан

холбоотой мэдээ