Төв радио телевизийн дарга Азийн хэвлэлийн форумд оролцлоо

2018-09-12 16:58:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төв радио телевизийн дарга Азийн хэвлэлийн форумд оролцлоо

12-нд Хятадын Төв радио телевизийн дарга Шэнь Хайшюн Дорнын эдийн засгийн IV форумын хүрээнд болсон "Улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн явц дахь Азийн хэвлэл мэдээллийн төлөв байдал" хэмээх салбар форумд оролцлоо. Тэрээр хэлэхдээ: Шинэ эринд, Азийн хэвлэлүүд стратегийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Азийн дуу хоолойг хамтдаа бий болгох санаачилга дэвшүүлж байна гэжээ. 

Азийн хувь заяаны хамтын цогцын хэвлэл мэдээллийн байгууллага байгуулахад туслах явдлыг хойшлуулж болохгүй

Төв радио телевизийн дарга Азийн хэвлэлийн форумд оролцлоо

Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ: Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хятадын өөрчлөлт хөгжлийн 40 жилд гаргасан амжилт Азийн олон орон, дэлхийн олон орны харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрсэн хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Ши Жиньпин дарга Азийн болон хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах, Нэг бүс нэг зам санаачлага зэрэг хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай холбоотой чухал үзэл санааг бүтээлчээр дурдаж, дэлхий дахинд Хятадын оюун ухаан, Хятадын төслийг нийлүүлсэн. Азийн орнууд нягт харилцаа холбоотой, хамтын хувь тавилантай байж, Азийн орнуудын ард түмний хувь заяаны хамтын цогцын ухамсрыг ахиулах, хамтран ажиллах замаар хөгжихөд шаардлагтай оюун ухаан, хүчин чадлыг дээд хэмжээгээр төвлөрүүлэх зэрэг үйл явцад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хойшоо сууж болохгүй гэжээ. 

Азийн хэвлэлүүд хамтран ажиллах замаар тасралтгүй өөрчлөгдөж байгаа дэлхийн байдлыг даван туулах ёстой Шэнь 

Хайшюн хэлэхдээ: Хувь заяаны хамтын цогц байгуулах хөгжлийн үзэл баримтлал, Нэг бүс нэг зам санаачилгыг хэрэгжүүлж байгаа нь Азийн хэвлэлүүдийн хамтын ажиллагааны зорилго, ойлголтыг шинэ өндөрлөгт хүргэлээ. Азийн орнуудын хөгжлийг дагалдан, дэлхийн улс төр, эдийн засаг дахь Ази тивийн байр суурь илэрхий нэмэгдлээ. Гэвч дэлхий дахинд Азийн үг хэлэх эрх сул дорой байна. Тэнцвэр алдагдсан иймэрхүү байдал Азийн орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанд улам их бодит шаардлага тавилаа. Дэлхийн байдал өөрчлөгдөхийн хэрээр шинэ эриний Европ, Азийн хэвлэл мэдээллийн орон зай гаргахыг Азийн хэвлэлийнхэн гурван талаар ахиулж болно. Нэгд, хамтын ажиллагааны дүрэм тогтоож, хэвлэл мэдээллийн стратегийн хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлж болно. Азийн олон орны хэвлэлүүд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хамтын ажиллагааны хүрээгээ өргөтгөн, хамтын ажиллагааны салбараа нарийвчлан тогтоож, Азийн хэвлэлийн мэдээллийн форумыг тогтмол зохиож, залуу сэтгүүлчдийн солилцоог эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёрт, инновацаар гол болгож, шинэ мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой. Азийн хэвлэл мэдээлэл шинэ эриний шинэ нөхцөлд инновацаар гол болгон, үзэл баримтлал, агуулга хэлбэр, тогтолцоо зэрэг бүх талаар шинийг бүтээж, интернетийн үзэл баримтлал, интегралчлах үзэл ойлголтыг чангатган, уламжлалт мэдээллийн хэрэгслийг шинэчилж уялдуулах ёстой. Гуравт, хамтран нэвтрүүлэг цацахыг ахиулж, мэдээллийн нэгдсэн хүч бий болгох ёстой. Азийн хэвлэл мэдээллийн индэр харилцан нөхөж, хамт мэдээлэл түгээх механизм байгуулж, хамтын ажиллагааны түвшин, өөр өөр соёл иргэншил хоорондын мэдээллийг үр ашигтай нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.   

Дорнын эдийн засгийн чуулган
 Дорнын эдийн засгийн чуулган бол ОХУ-ын ерөнхийлөгч Путины 2015 онд санаачлан зохион байгуулсан солилцооны зөвшилцлийн чухал индэр юм. Жилд нэг удаа болдог энэ чуулган Алс Дорнодын эдийн засгийн хөгжлийг түргэтгэн, Ази-Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын уулзах чухал индэр болон хөгжлөө. Дорнын эдийн засгийн IV чуулган 9-р сарын 11-13-нд Оросын Владивосток хотод болж байна. “Улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн үйл явц дахь Азийн мэдээллийн төсөл” форум бол Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд хийж буй хэвлэл мэдээллийнхний салбар чуулган юм. Чуулганы үеэр, Азийн бүс нутгийн гүйцэтгэж буй үүрэг, дэлхийн хэлэлцэх хэргийн явцад тус бүс нутгийн томоохон үйл хэрэгт Азийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүлээж буй үүрэг хариуцлагын талаар хуралд оролцсон зочид хэлэлцлээ. 9-р сарын 11-нд, Хятадын Төв радио, телевизийн дарга Шэнь Хайшюн “Өнөөдрийн Орос” агентлагийн захирал Киселёв нар “Хятадын Төв радио телевиз, Өнөөдрийн Орос агентлагийн олон улсын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар оролцсон байна. 

Их уншсан

холбоотой мэдээ