Савангаас үүссэн ярианы сэдэв
2018-09-12 17:14:59
“Зочид буудлын саванг хараад Хятад, Оросын худалдаа, эдийн засагт асар их нөөц байгааг мэдлээ”. 12-нд, Оросын Владивостокт болж байгаа Дорнын эдийн засгийн чуулганы хэвлэл мэдээллийн салбар хуралд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэн Хайшюны хэлсэн үг хуралд оролцсон хүмүүсийн ярианы сэдэв болжээ.
Шэн Хайшюн буусан зочид буудлынхаа ариун цэврийн өрөөний савангаас яриагаа эхлүүлжээ. Тэрээр: Ариун цэврийн өрөөний савангийн баглаа боодлын чанар үнэхээр тааруу юм. Францын бараа юм билээ. Парисаас Владивосток хүртэл шулуун шагамаар 10 мянган км буюу бүхэл бүтэн Евро-Азийн эх газрыг туулна. Энэ савангийн чанарыг хойш тавиад зөвхөн ачаа тээвэр, замын өртгийг тооцвол 200 км зайтай Хятадын Сүйфэнхэгээс оруулснаас хэд дахин үнэтэй биз дээ гэжээ.
Оросын Сэтгүүлчдийн холбооны дарга Соловев: Хятадын хөгжил өөрийн гэсэн онцлогтой. Хятад улс өөрийн онцлогтой нээлттэй байлах замаар явж байна. Үүнээс сурах юм их бий гэжээ.
“Саван бол зөвхөн нэг жишээ юм.” Шэн Хайшюн хэлэхдээ: Алс Дорнодын бүс нутгийн савангийн асуудлыг зохицуулахад ОХУ Хятадаас импортолж, Хятад, Орос хамтран хөрөнгө оруулж болно. Хамгийн гол нь ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд байгаа юм. Хятад улс шинэ эрин үед орлоо. Ард түмнийхээ сайхан амьдрах хүслийг биелүүлэх нь Хятадын эрх баригчдын зорилго юм. Шинээр сонгогдсон Оросын засгийн газар эдийн засгаа хөгжүүлж байна. Хоёр талд эдийн засгийн талаар харилцан нөхөх зүйл, хамтын ажиллагааны орон зай маш их байна гэжээ.
“Хятадын үзэг нэгт нөхрийн саналыг бид сайшааж байна.” Чуулга уулзалтын хөтлөгч Оросын Валдай группийн хөгжлийн сангийн ерөнхий захирал Лукянов: Ирэх жил энд хурал хийхдээ бид Хятадад үйлдвэрлэсэн саван хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Сайн-Өлзий