Ши Жиньпин, В.Путинтэй хамт Оросын “Океан” хүүхдийн төвтэй танилцав

2018-09-13 09:47:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

  Ши Жиньпин,  В.Путинтэй хамт Оросын “Океан” хүүхдийн төвтэй танилцав

12-нд Владивосток хотноо, Хятад улсын дарга Ши Жиньпин,  В.Путинтэй хамт Оросын “Океан” хүүхдийн төвтэй  танилцав.

Ши Жиньпин, хүүхэд залуус бол улс орны ирээдүй, Хятад  Оросын найрамдлын ирээдүй, дэлхийн ирээдүй юм. Хоёр орны хүүхэд залуучууд орь  залуу насаа эрхэмлэн, шаргуу суралцаж, өөрийгөө нааштай хөгжүүлж, эх орны  нуруувч хүчин болох ёстой. Харилцаа холбоогоо эрчимжүүлэн, харилцан суралцаж,  хамтдаа урагшлан, санаа бодлоо нэгтгэн хамтдаа чармайж, Хятад Оросын найрамдлын  үйлсийг өвлөн уламжлан, үе дамжсан энэхүү агуу найрамдлын галыг цаашид уламжлан  хөгжүүлэх ёстой. Адил бус соёл иргэншлийн солилцоо яриа хэлцэлд идэвхтэй  оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад орь залуу нас,  оюун ухаан, хүч чадлаа зориулах ёстойг онцлон ярилаа. Тэрээр: тус төвийн багш  сурагчдыг Хятадад айлчлахыг урьсан юм.

В.Путин, Орос Хятад хоёр орон харилцан итгэлцэж, хамтран  ажилладаг найрсаг харилцаатай юм. Хоёр орны хүүхэд залуучуудын найрсаг харилцаа  нь хоёр орны харилцааг улам бэхжүүлж чадах тул Орос Хятадын харилцааны ирээдүйд  маш чухал ач холбогдолтой юм. Бид харилцан хүүхэд залуучуудаа урин айлчлуулж,  амруулдаг уламжлалтай. Орос Хятадын хүүхэд залуучууд хоёр орны ард түмний гүн  зузаан уламжлал, найрамдлыг өвлөн хөгжүүлэхийг хүсэж байна  гэжээ.

“Океан” хүүхдийн төв  бол Оросын боловсролын яамны харьяа хүүхдийн 4 төвийн нэг юм. 2008 онд Хятадын  Вэньчуаньд онц их газар хөдөлсөн гамшгийн дараа, Оросын засгийн газар газар  хөдлөлтийн гамшгийн бүсээс 2000 гаруй хүүхдийг тус төвд урьж сувилан асарсан  бөгөөд 2013 онд Сычуаний Яа-Аньд газар хөдөлсний дараа мөн гамшгийн бүсээс 299  хүүхдийг тус төв урин аваачиж сувилан асарсан юм.  


Их уншсан

холбоотой мэдээ