Хятад Францын гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийв

Д.Хүчитбаатар 2018-09-14 09:30:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Францын гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийв

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 13-ны өдөр Бээжинд Францын гадаад хэргийн сайд  Жан-Ив Ле Дриантай хэлэлцээ хийлээ.

Ван И, ирэх жил Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, мөн Хятадын оюутнууд Францад ажиллахын  хажуугаар суралцах хөдөлгөөний 100 жилийн ой зэрэг тохиох болохоор хоёр орны  хувьд маш гүн гүнзгий утга учиртай жил болох юм. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтаар Францын талтай зөвшилцлөө эрчимжүүлж, гуравдагч талын зах зээлийг  тэлэхийг оролцуулсан хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хамтаар судлахад Хятадын  тал бэлэн. Хоёр талаараа олон талт үзлийг хамгаалж, глобал засаглалыг өөрчлөн  сайжруулж, дэлхийн энх тайван ба хөгжил цэцэглэлтийг ахиулах талаар өөр өөрсдийн  хувь нэмрээ оруулах ёстой гэжээ.

Хятад Францын гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийв

Жан-Ив Ле Дриан, Хятадын талтай  хамтран олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, нэг бүс нэг замыг хамтран  байгуулах гэдгийн хүрээнд хамтын ажиллагааны арга барилыг идэвхтэй судлахад  Францын тал бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ