Олон улсын худалдааны тогтолцооны өөрчлөлтөд гурван зарчмыг орхиж болохгүй

2018-09-14 10:09:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
  Хятадын төрийн зөвлөлийн  гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 13-нд Францын гадаад хэргийн сайд Ле  Дриантай Бээжин хэлэлцээ хийснийхээ дараа хамтаар сэтгүүлчидтэй уулзлаа.  

Францын тал олон тал  худалдааг хамгаалан хөгжүүлж, олон улсын худалдааны тогтолцооны өөрчлөлт хийх  гэж байгаа тухай Хятадын тал ямар байр суурь баримталж байгаа вэ гэсэн  сэтгүүлчийн асуултад Ван И хариулахдаа, Франц бол олон талт худалдаа, чөлөөт  худалдааг хамгаалсаар ирсэн чухал хүчин юм. Бид Францын талын үүний төлөө  гаргасан олон зүйлийн хичээл зүтгэлийг өндөр үнэлэн сайшааж байна гэжээ.  

Тэр хэлэхдээ, одоогийн  олон улсын худалдааны системд зарим нь эргэлзэж шүүмжлэлтэй хандаж байна. Энэ  талаарх Хятадын байр суурь тодорхой юм. Хятадын тал, ДХБ-ын гол үнэ цэнэ, үндсэн  зарчмыг орхиж болохгүй, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг орхиж  болохгүй, зөвшилцлийн арга замыг орхиж болохгүй гэсэн гурван зарчим баримталдаг  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ