Нэн олон оронтой чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар хэлэлцэхэд бэлэн байна

2018-09-14 10:13:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 13-нд хэлэхдээ, Хятад улс холбогдох орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулах нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах, нээлттэй дэлхийн эдийн засаг байгуулах үзэл баримтлалын чухал агуулга юм. Хятад улс нэн олон оронтой чөлөөт худалдааны бүс байгуулж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг идэвхтэй ахиулахад бэлэн байна. Хятад улс ихэнх орнуудтай дүрмээр үндсэн суурь болгосон олон талт худалдааны системийг эрс хамгаалж, чөлөөт худалдааны дэг журам болон дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний аюулгүй байдлыг хамгаалах болно гэжээ.

Гао Фэн хэлэхдээ, өдгөөд хүрч иртэл Хатад улс 25 улс орон газар нутагтай чөлөөт худалдааны 17 хэлэлцээр байгуулж, түншүүд маань Европ, Ази, Австрали тив, Латин Америк жич Африкт түгж байна. Хятадын тал 27 оронтой чөлөөт худалдааны 12 хэлэлцээ хийж байна. Үүнд бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн хэлэлцээр буюу RCEP-ын хэлэлцээ багтаж байна. Мөн Хятад Япон БНСУ, Хятад Норвеги, Хятад Шри Ланк, Хятад Израиль, Хятад БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дохь шатны хэлэлцээ, Хятад Пакистаны чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дохь шатны хэлэлцээ, Хятад Сингапур, Хятад Шинэ Зеландын чөлөөт худалдаачны хэлэлцээрийн шат өгсүүлсэн хэлэлцээ зэрэг багтаж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ