Гаалийн татвар нэмэн хураах нь хоёр талын худалдааны ашгийн зөрөөг зохицуулж чадахгүй

2018-09-14 10:17:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гаалийн татвар нэмэн хураах нь хоёр талын худалдааны ашгийн зөрөөг зохицуулж чадахгүй

Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 13-нд Хятад Америкийн худалдааны ашиг өргөжиж байгаа тухай хэлэхдээ, худалдааны ашиг, алдагдал ихэсч багасах нь зах зээлээс шалтгаална. Гаалийн татвар нэмэн хураах ганц талт арга хэрэгжүүлэх нь асуудлыг зохицуулж чадахгүй гэдгийг Америкийн тал танин мэдэх хэрэгтэй гэжээ.

Гао Фэн хэлэхдээ, Америкийн худалдааны алдагдал нь Америкийн банкны хадгаламж бага байгаа, ам долларын нөөц валют байх статус, Хятад улсын экспортод хязгаар тавьж байгаа зэрэгтэй холбоотой. Энэ оны эхний 8 сард Хятадын АНУ-д хийж байгаа экспорт түргэн нэмэгдсэн нь Америкийн дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан юм. Хятадын зарим аж ахуйн нэгж Америкийн гаалийн тавтрын бодлогоос болгоомжлон урьдаар экспортолсон ч байж болно. Америкийн өдөөсөн худалдааны маргаан Хятад Америкийн худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Хятад Америкийн хоёр талын худалдааны сайн сайхан хөгжлийн хандлага Америкийн ганц талт худалдааны ивээх үзлээс болж хохирохыг бид үзэх сонирхолгүй байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ