Өмнөд нутгийн усыг умард нутагт залах төсөл 100 сая хүнд шууд ашиг хүртжээ

2018-09-14 10:22:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өмнөд нутгийн усыг умард нутагт залах төсөл 100 сая хүнд шууд ашиг хүртжээ

Хятадын усан ашиглалтын яамны холбогдох хариуцлагатан 13-нд хэлэхдээ, Өмнөд нутгийн усыг умард нутагт залах төслийн зүүн болон төвийн шугамын анхны төсөл нэгэнт 20 тэрбум шоо метр ус залсан байна. зүүн болон төвийн шугамын анхны төслийн ус хангах ажил жил бүр нэмэгдэж, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хэнань, Шаньдүн зэрэг газрын том дунд хотын ундны усыг хангаж, 100 сая хүн шууд ашиг хүртэж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, төвийн шугамын анхны төсөл 1371 хоног аюулгүй ус хангаж, нийт 16.929 тэрбум шоо метр усыг умард нутаг руу залж, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хэнань 4 муж хотод нийт 15.855 тэрбум шоо метр ус хангасан байна. 

Их уншсан

холбоотой мэдээ