Ираны цөмийн асуудлыг тал бүрээр зохицуулахыг дэмжихийг уриалжээ

2018-09-14 15:05:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсаас Вена дахь НҮБ болон бусад олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч Ван Чүн 12-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зөвлөлийн хуралд Ираны цөмийн асуудлыг тал бүрээр зохицуулахыг дэмжихийг талуудад уриалсан байна.

Ван Чүн хэлэхдээ, Ираны цөмийн хэлэлцээр бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл батлан зөвшөөрсөн олон талт хэлэлцээр болох юм. Уг хэлэлцээр үр ашигтай гэдгийг практик гэрчилж байна. Уг хэлэлцээрийг дэмжих нь олон улсын хамтын нийгэмлэгийн гол урсгал болсон байна. Ялангуяа энэ оны 7-р сард Ираны цөмийн асуудлаарх гадаад харилцааны сайд нарын хурал уг хэлэлцээрийг үргэлжлэн хэрэгжүүлж, ганц талт хориг арга хэмжээг эсэргүүцэх тодорхой тохио өгсөн байна. Хятадын тал Ираны цөмийн хэлэлцээрийг эрс бат дэмжиж хамгаалж, амлалт болон өөрийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж байна. холбогдох орнууд их тал, алсны хараагаар олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгад идэвхтэй хариу өгч, хэт дарамт үзүүлэх, ганц талаасаа хориг тавих зэрэг бүтээлч бус арга хэмжээ авахаа орхиж, байдлыг улам шат өгсүүлэхээс зайлсхийх хэрэгтэй гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ