Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах үйлсийг эх баялаг, хөдөлгөх хүчээр хангах болно

2018-09-14 15:53:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадаас НҮБ-ын Женевт суугаа хэрэг эрхлэх газар болон Швейцарт суугаа олон улсын бусад байгууллагад суугаа төлөөлөгч Юй Жяньхуа 13-нд хэлэхдээ, Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах үйлсийг эх баялаг, хөдөлгөх хүчээр хангах болно гэжээ.

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 39-р хурлын хугацаанд Хятад улс Өмнөд Африк 13-нд Женевт “Ядуурлаас ангижруулах болон хүний эрх, хөгжлийн эрхийг биелүүлэх” хурал хийсэн байна. ОХУ, Герман, Нигери, Венесуэл зэрэг 30 гаруй орон, Европын холбооны дипломат албаны хүн тэрчлэн холбогдох олон улсын байгууллагын төлөөлөгч, дотоод гадаадын эрдэмтэн нийт 80 гаруй хүн оролцжээ.

Юй Жяньхуа хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, Хятад улс хүний амьдрах эрх, хөгжлийн эрхийг тэргүүн байранд тавьж, ардын амьдралыг баталгаажуулан сайжруулахаар чармайж, Хятадын онцлогтой ядуурлаас бууруулах замыг олсон байна. ХКН-ын 19-р их хурлын төлөвлөсөн аугаа зураг төлөвлөгөөний дагуу 2020 онд Хятад улс одоогийн баримжаагаар тогтоосон Хятадын хөдөө тосгоны ядуу хүн амыг бүхнийг ядуурлаас ангижруулах болно. Хятад улс улсын дотоодын ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийсний үндсэн дээр хөгжиж байгаа орнуудтай үр ашигтай солилцоо өрнүүлж, туршлагаа хуваалцах болно. Мөн дэлхийн ядуурлыг бууруулах ажилд эх баялаг хөдөлгөгч хүч хангаж, 2030 оны тогтвортой хөгжлийн программд тогтоосон ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлэхийн төлөө хувь нэмэр оруулна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ