Хятад, Оросын харилцаан дахь “Төрийн тэргүүн нарын удирдлага” ба “Иргэдийн харилцааны үндэс суурь”

2018-09-14 16:38:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Оросын харилцаан дахь “Төрийн тэргүүн нарын удирдлага” ба “Иргэдийн харилцааны үндэс суурь”

Саяхан өндөрлөсөн Дорнын эдийн засгийн IV форумаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 4 сарын дотор 3 дахиа уулзсан юм. Төрийн тэргүүн нарын иймэрхүү нягт харилцаа Хятад, Оросын харилцааны онцлог тал болж, сүүлийн 5 жилд тэд 20 гаруй удаа уулзсан нь хоёр орны харилцаа дээд түвшинд, онцгой нягт байгаагийн илрэл, хоёр орны харилцаа харилцан бие биеийн гадаад харилцааны хөтөлбөрт тэргүүлэх байр суурьтай байгааг харууллаа.

Хоёр орны төрийн тэргүүн нарын харилцаа нягт байгаа нь гэр бүл, найз нөхдийн харилцаагаар илэрч байна. Тухайлбал, энэ оны 6-р сард, Путин  Хятадад айлчлах үеэр, Ши Жиньпин дарга түүнтэй Бээжингээс Тяньжинь руу хурдны галт тэргээр зорчин, оройн зоогт Путин Тяньжинь нутгийн бууз идэж, өөрийн гараар хийсэн боорцгоо Ши Жиньпинд амсуулан, “намайг хийсэн гэдгийг битгий мартаарай” гэж хэлсэн юм. 

Хятад, Оросын харилцаан дахь “Төрийн тэргүүн нарын удирдлага” ба “Иргэдийн харилцааны үндэс суурь”

Хятад, Орос хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага хоёр орны харилцааг гүнзгий хөгжүүлэх эрч хүч боллоо. Хоёр төрийн тэргүүн олонтаа уулзаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам хөгжүүлж, хоёр талын харилцааны хөгжлийн стратегийн хөтөлбөрийг нэгдсэн журмаар байршуулах үүрэг гүйцэтгэж байна. Хоёр талын харилцаан дахь чухал төслийн хэрэгжилт, чухал арга хэмжээнд хоёр төрийн тэргүүн гар бие оролцон ахиулж, хоёр талын хамтын ажиллагаанд шууд түлхэц өгч, тэдний хувийн нөхөрлөл хоёр орны олон давхарга, олон салбарын харилцааны үлгэр жишээ болсон юм.

Хоёр төрийн тэргүүн стратегийн төлөвлөлт хийж, түлхэц өгч, үлгэр жишээ үзүүлсний улмаас Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцаа дээд түвшинд, хөгжлийн шинэ эринд шилжсэн юм. Худалдааны салбарын бүтэц, тогтолцоо сайжирч, чанар, цар хүрээ өргөжсөнөөс гадна, хоёр орны хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, агаарын тээвэр, сансар судлал зэрэг салбарын стратегийн шинжтэй том төслүүдийн хэрэгжилт тогтвортой ахиж, шинжлэх ухаан, техник, хөдөө аж ахуй, цахим худалдаа зэрэг олон шинэ хамтын ажиллагаа нэмэгдэж байна.

Улс орнуудын харилцаанд ард иргэдийн харилцаа маш чухал. Хоёр орны төрийн тэргүүн үүнийг сайн ойлгодог, ард иргэдийн харилцааны суурийг бэхжүүлж байж л Хятад, Оросын үе үеийн найрсаг харилцааг тогтооно гэдгийг сайн мэддэг. 2017 оны 7-р сард Москва хотод Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нарын гарын үсэг зурсан "БНХАУ, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэл"-д иргэдийн харилцааг бэхжүүлж, соёлоо уялдуулах нь хоёр орны үеийн үед найрсаг байхын үндэс суурь мөн гэж зориуд цохон тэмдэглэсэн байдаг.

Хятад, Оросын харилцаан дахь “Төрийн тэргүүн нарын удирдлага” ба “Иргэдийн харилцааны үндэс суурь”

12-нд Дорнын эдийн засгийн IV форумын бүгд хуралд Ши Жиньпин дарга иргэдийн найрсаг харилцааны тухай нэгэн түүхийг сэтгэл догдлон ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: Хятадын Вэньчүаний газар хөдлөлтийн гамшигт өртсөн 900 хүүхдийг Владивостокийн хүүхдийн Океан төв хүлээн авч, асран сувилсан юм. Хятадын хүүхдүүд тэнд халуун дулаан хайр халамж хүртэж, Орос оронд хайртай болсон. Тэр хүүхдүүдийн нэг Ши Жүньфэй том болоод ОХУ-д суралцана гэж мөрөөддөг байж. Тэр мөрөөдлөө бичиж шилэн лонхонд хийж, тэнгист тавьжээ. Хэдэн сарын дараа тэр лонхыг тус төвийн ажилчид олж авсан гэдэг. Одоо түүний мөрөөдөл нэгэнт биелж Ши Жүньфэй Оросын Алс Дорнодын их сургуульд суралцаж байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүний удирдлагаар Хятад, Оросын найрамдлын нийгмийн болон иргэдийн үндэс улам бэхжиж байна. Хоёр орон харилцан хэлний жил, аялал жуулчлалын жил, залуучуудын нөхөрлөлийн жил, хэвлэл мэдээллийн солилцооны жил, орон нутгийн хамтын ажиллагаа солилцооны жил зэрэг үндэсний хэмжээний арга хэмжээ зохиож, хоёр орны ард иргэдийн харилцаа өдрөөс өдөр нягтарч, харилцан ойлголцол гүнзгийрч, хүмүүсийн хэлхээ холбоо олширч байна.

Хятад, Оросын харилцаан дахь “Төрийн тэргүүн нарын удирдлага” ба “Иргэдийн харилцааны үндэс суурь”

2017 онд Хятадын 1.7 сая жуулчин ОХУ-д аялж, Оросын 2.3 сая жуулчин Хятадад аялсан. 2016 онд Хятад, Оросын оюутан солилцооны нийлбэр 70 мянгад хүрч, 2020 онд 100 мянгад хүрэх төлөвтэй байна. Хятадын дурын нэг номын сангаас Пушкиний шүлгийн түүвэр, Толстойн өгүүллэг олддог. Харин Хятад, Оросын төрийн тэргүүн нар Владивосток хотод уулзсан өдөр хэдэн алс тэртээх Санкт Петербур хотын дуурийн театрт Оросын зохиолч Васильевын өгүүллэгээр Хятадын Үндэсний дуурийн театрын бүтээсэн "Үүрээр энд намуухан” дуурь тоглож байлаа.  

Хятад, Оросын харилцаа бол их гүрэн, хөрш орны харилцааны үлгэр жишээ, Хятадын онцлогтой их гүрний дипломат харилцааны цомхтгол юм. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И-гийн хэлсэнчлэн, хоёр орны төрийн тэргүүний хайр халамжаар хоёр орны иргэдийн нөхөрлөл, хоёр орны найрамдал улам бэхжиж, хоёр орны харилцааны хөгжлийн дундаршгүй хөдөлгөх хүч болж байна.


Их уншсан

холбоотой мэдээ