“Панмунжомын тунхаг”-ийг тууштай хэрэгжүүлэхийг уриалав

2018-09-14 16:53:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны албаны “Нодон Синмун” сонин 14-нд нийтэлсэн тоймчийн өгүүлэлдээ: “Панмунжомын тунхаг”-ийг тууштай хэрэгжүүлэх нь умард, өмнөдийн харилцааг хөгжүүлэх чухал арга зам мөн хэмээн онцолжээ.

Өгүүлэлд: Памунжомын тунхагт гарын үсэг зурсан, түүний дараах умард, өмнөдийн яриа хэлцэл, хэлхээ холбоо хоёр талын харилцааны хөгжилд эерэг нөхцөл, боломж бүрдүүлсэн. Энэ тунхаг мөн хоёр талын харилцан итгэлцэхгүй, сөргөлдөж байсан байдлыг намжааж, харилцаагаа үндсээр нь сэргээж хөгжүүлэх чухал арга зам болсон. Тиймээс хоёр тал тус тунхгийг тууштай хэрэгжүүлж, харилцаагаа үргэлжлэн сайжруулж, энх тайван, үндэстний нийтлэг хөгжлийг биелүүлэх ёстой. Одоо умард, өмнөд хоёр тал үндэстний бие даан шийдэх байр сууринд зогсож, үндэстнийхээ хувь заяаг өөрсдөө шийдэж, зохицуулах хэрэгтэй гэжээ.   Д.Хүчитбаатар

 

 

Их уншсан

холбоотой мэдээ