Худалдааны дайны хохирогчийг тодруулах нь утгагүй хэрэг юм

Д.Хүчитбаатар 2018-09-14 17:20:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Худалдааны дайны хохирогчийг тодруулах нь утгагүй хэрэг юм

БНХАУ, АНУ-ны худалдааны маргааны асуудлаарх Хятадын талын байр суурь тодорхой, хэзээ ч өөрчлөгдөшгүй юм. Худалдааны дайн асуудлыг зохицуулж чадахгүй, харин бүх талыг хохирооно. Тиймээс хэн нь ялж, хэн ялагдах тухай авч хэлэх нь ямар ч утгагүй хэрэг юм гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 14-нд хэллээ. 

 БНХАУ, АНУ-ын худалдааны дайнд Америкийн тал Хятадаас бага хохирч, Хятад улс маш их дарамттай тулгарч байна. Хятадын эдийн засаг тааруу, бизнес, хөрөнгө оруулалт нь дампуурлын ирмэгт хүрсэн гэж саяхан Америкийн хэвлэлээр цацагдсантай холбогдуулан Гэн Шуан дээрх үгээ хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: “Америкийн бодлого тогтоогчид ажил төрлийн салбар, хэрэглэгчдийнхээ дуу хоолойг сонсож, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээр баримталдаг олон талт үзэл, чөлөөт худалдааны зарчмын дагуу асуудалд ухаалгаар хандаж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлээ даруй орхихыг хүсэж байна. 14-нд нийтэлсэн сүүлийн үеийн статистик тоо баримтаас үзвэл, Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийн хандлага хэвээр байна. Мөн эдийн засгаа үргэлжлэн эрүүл, тогтвортой хөгжүүлэх Хятадын засгийн газрын итгэл зориг дүүрэн байна” гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ