Олон улсын хамтын нийгэмлэг Ши Жиньпин даргын айлчлалыг өндөр үнэлэв

2018-09-14 17:35:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 11-12-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилж Дорнын эдийн засгийн IV форумд оролцон, Оросын ерөнхийлөгч Путинтай Хятад, Оросын шинэ эриний харилцааны хөгжлийг хөтлөн дагуулж, Зүүн Хойд Азийн талуудтай бүс нутгийн энх тайван, хөгжлийн талаар зөвшилцсөн юм. Орос, Япон, БНСУ, Монгол улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд Ши Жиньпин даргын энэ айлчлал Хятад, Оросын харилцааг шинэ эрч хүчээр сэлбэж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээсэн гэж үзэж байна. 

Дорнын эдийн засгийн форумын зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Антон Кобияков: Ши Жиньпин дарга тус форумд оролцсон явдал нь Орос, Хятадын харилцааны хөгжлийн шинэ бэлэг тэмдэг болсон гэжээ.

 Монгол улсын олон улсын асуудал судлаач, дипломатч Баярхүү хэлэхдээ: Ши Жиньпин даргын хэлсэн үг Зүүн Хойд Азийн эдийн засгийн бүх талын хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг Хятад улс дэмжиж байгаа тухай тодорхой дохио өгсөн гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ