Иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа шат өгсүүлнэ гэв

2018-09-14 21:20:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 14-ний өдөр АИХТ-д Венесуэлийн ерөнхийлөгч Мадуротай уулзав.

Ши Жиньпин ерөнхийлөгч Мадуро 10 дахь удаагаа Хятадад айлчилж буйд талархал илэрхийлэн, Хятад, Венесуэлийн харилцааг чухалчлан үзэж байгааг үнэлэн, хоёр орны харилцааны хөгжлийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Ши Жиньпин: Хятадын тал  Хятад, Венесуэлийн харилцааг онцлон дэмжиж байна. Дэлхийн байдал тогтворгүй байгаа нөгөөгийн нөхцөл байдалд хоёр тал найрсаг харилцаа, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн,  харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хамтын хөгжлөө эрчимжүүлж, Хятад, Венесуэлийн иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа шинэ шатанд өгсүүлэн, хоёр ард түмэнд үр ашгийг нь хүртээвэл зохино гэв.

Уулзалтын тараа хоёр орны төрийн тэргүүн нар засгийн газар хоорондын “Нэг бүс нэг зам”-г хамтаар байгуулах санамж бичиг зэрэг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.


Их уншсан

холбоотой мэдээ