Олон улсын энх тайвны өдрийн дурсгалын үйл ажиллагаанд баяр хүргэв

2018-09-19 15:29:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
9-р сарын 19-нд, Жянсү мужийн Наньжин хотод “Олон улсын энх тайвны өдрийн дурсгалын үйл ажиллагаа-2018”-ыг зохион байгуулжээ. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин дурсгалын үйл ажиллагаанд баярын захидал илгээсэн юм.

Ши Жиньпин баярын захидалдаа: 2018 оны Олон улсын энх тайвны өдрийн дурсгалын үйл ажиллагаа тохиож буй энэ үеэр миний бие ХКН, Хятадын засгийн газар, ард түмэн болон хувийнхаа зүгээс дурсгалын үйл ажиллагаа зохион байгуулж байгаад халуун баяр хүргэе. Үйл ажиллагаанд оролцож буй улс орнуудын төлөөлөгч, иргэдийн энх тайвны байгууллага, аюулгүй байдлын судалгааны байгууллага, салбар салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлж байна гэжээ.

Тэрээр: Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш, энх тайвны үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө хүчин зүтгэх нь талуудын аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын энх тайвны хүчийг нэгтгэх чухал индэр боллоо. Энэ жилийн тэмдэглэлт үйл ажиллагаа "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах, урт удаан хугацаанд энх тайван, бүх нийтийн аюулгүй байдлыг тогтоохын төлөө хамтран ажиллая" уриан дор болж байгаа нь олон улсын энх тайвны өдрийн зорилт, дэлхийн улс орнуудын ард иргэдийн үндсэн эрх ашигт нийцэж байна. Бид бүгд санаагаа нэгтгэн, нийтлэг ойлголтод хүрч, хүчээ төвлөрүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах, улам сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ