Ши Жиньпин Пакистаны армийн жанжин штабын даргатай уулзав

2018-09-19 21:53:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Пакистаны армийн жанжин штабын даргатай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистаны хуурай замынн цэргийн жанжин штабын дарга Камар Жавед Важватай уулзжээ. 

Ши Жиньпин: Хятад Пакистан бүх талын стратегийн хамтын ажиллагааны түнш бөгөөд үнэнч анд юм. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар дээд хэмжээнд санал нэгтэй байж, Хятад Пакистаны харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилдаг юм. Хоёр тал бие биеийнхээ амин чухал эрх ашгийн асуудлаар дээд хэмжээнд харилцан итгэлцдэг. Пакистаны тал Нэг бүс нэг зам, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг дэмжиж, аюулгүйн баталгаа өгснийг Хятадын тал сайшааж байна. Дээд хэмжээний харилцан итгэлцэл бодит арга барилтай байвал Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт амжилтад хүрч, хоёр ард түмэнд хүртээмжтэй байна гэдэгт итгэж байна. Одоо олон улсын болон бүс нутгийн байдал ээдрээтэй байна. Хоёр орон харилцан дэмжиж, харилцан тусалж, харилцан ашигтай хамтран ажиллаж баялаг амжилтад хүрч, цаг үеийн урсгалыг дагах хэрэгтэй. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн асуудлаар үргэлжлэн зохицуулалт хийж хамтран ажиллаж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлын асуудлаар нөгөө талаа эрс дэмжих хэрэгтэй гэжээ. 

Важва: Пакистаны тал Нэг бүс нэг зам санаачилгыг эрс дэмжинэ. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадтай тогтоосон харилцаагаа Пакистан дипломат харилцааны стратегийн тэргүүн байранд тавьж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлын асуудлаар Хятадын талтай хэзээд хамт байх болно. Пакистаны тал Хятадын талын үзүүлсэн бүх талын туслалцаанд талархаж байна. Хятадын армитай стратегийн хэлхээ холбоо, бүтээлч хамтын ажиллагаа, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүх төрлийн сорилтыг даван туулах хүчин чадлаа хамт дээшлүүлэн хоёр орны хамтын ашиг сонирхол, стратегийн аюулгүй байдлыг хамгаалан олон улс, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ