Өвөр Монголчууд "Таван хошуу малын мялаалга" хийж, ургацын баяраа тэмдэглэв

2018-09-23 17:00:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-ны өдөр,   ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Шилийнхотын Булган суманд уртын дууны шуранхай,   уянгат дууны дугараа өргөж, малчин олон "Таван хошууны малын мялаалга" хийж,   Хятадын анхны ургацын баярыг тэмдэглэв.

Өвөр Монголчууд "Таван хошуу малын мялаалга" хийж, ургацын баяраа тэмдэглэв

Алтан шаргал   намар малчид өвгөд хөгшдөөсөө ерөөл сонсон, настан буурлууд таван хошуу малынхаа   тэргүүнд шар тос түрхэн, үр тариагаар өргөл өргөж,амьдралын сайн сайхныг   мялаадаг уламжлалтай.  

"Жил бүрийн   намрын 'Таван хошуу мал мялаалга' бол монголчуудын уламжлалт зан үйл бөгөөд энэ   онд манай улсын анхны ургацын баяртай давхцаж байгаа нь ихээхэн учир утгатай юм.   Бидэнд баяр дээр баяр нэмсэн" гэж ёслолд оролцож байгаа Хятадын хөдөлмөрийн   жишээч Хасцэцэг ярьсан юм.

Өвөр Монголчууд "Таван хошуу малын мялаалга" хийж, ургацын баяраа тэмдэглэв

Малчин Мандлаа   100 километр зайтай байдаг гэрээсээ машинаар иржээ. Шилийнхотын Рашаанбулаг   суурины Шинэмандал гацааны малчин тэрээр: "Энэ жил бид элбэг ургац авсан. Энэ   жил хур бороо элбэг, хонь мал тарган, өвлийн өвс бордоогоо ч бэлэн болгосон. Бид   уламжлалт ёсоороо ургацын баярлаа тэмдэглэж байгаадаа баяртай байна" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ