Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

2018-09-23 17:23:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

9-р   сарын 23-нд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн Хөлөн бага сургуульд   Хөлөнбуйр хотын мал аж ахуй эрхэлдэг дөрвөн хошууны хүүхэд багачуудын анхдугаар наадам боллоо. Наадмыг Хөлөнбуйр хотын Бөхийн холбоо санаачлан, Хөлөн бага сургууль эрхлэн зохион байгуулсан юм.

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

Хүүхдүүдийг насны ангиллаар 4 баг болгон барилдуулж, баг бүрт шагналт байр, мөн уран барилдаант бөх, уран дэвэлттэй бөх, шагналт байранд үлдээгүй хүүхдүүдийн дунд цуврал барилдаан зохион байгууллаа.

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

Хөлөнбуйр хотын Бөхийн холбооны тэргүүн Дашжав: Толиот бөх бол монгол бөхийн нэг төрөл, Хөлөнбуйр бол толиот бөхийн өлгий нутаг. Тийм учраас энэ бөхөө уламжлан хөгжүүлж, хүүхдүүддээ өвлөн, сургахын тулд бид энэ   наадмыг санаачлан зохион байгуулсан юм гэжээ.

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

Хөлөнбуйр хотын Биеийн тамир, спортын сургуулийн дасгалжуулагч Т.Хишигжаргал: Ийм наадам зохион байгуулъя гэж олон жил бодсон.   Энэ жил зохиож байгаадаа сэтгэл өндөр байна. Бид энэ наадмаар хүүхдүүдэд Монгол түүх, соёлоо ойлгуулахын тулд номын шагнал олгож байгаа. Наадамд оролцсон бүх   хүүхэд, эцэг эх, багш, дасгалжуулагч нарт баярлалаа гэжээ.

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

Оролцогч хүүхдийн ээж Танаа: Наадам сёайхан болж байна. Хүүхдүүд их идэвхтэй оролцож, бөхийн өмсгөлөө бүрэн өмссөн байна. Багш, талбайн  хянагч нар ч бөхийн ёс жаягийг хүүхдүүдэд анхааруулж заалаа. Миний хүү ч   барилдсан гэжээ.

Хөлөнбуйр хотын хүүхэд багачуудын толиот бөхийн анхдугаар наадам болов

ХОУР-гийн сэтгүүлч Дүүрэнжаргал мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ