“Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан болов

2018-09-23 17:43:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан болов

Монгол улс дахь “Жүнхуа” бизнес холбоо, БНХАУ-ын Найрамдал, энх тайван, хөгжлийн сан, БНХАУ-ын Жөү Эньлай сангаасзохион байгуулж, Монгол улс дахь Хятадын Түүх, соёлын судалгааны нийгэмлэгээс дэмжиж, МУИС-ийн Күнзийн институтээс эрхэлсэн БНХАУ-ын анхны ерөнхий сайд Жөү Эньлай агсны мэндэлсний 120 жилийн ойгтэмдэглэх соёлын арга хэмжээ“Хятад Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан 9-р сарын 22-нд Монгол улсын Нийслэлийн иргэний танхимд болж, “Ард түмний ерөнхий сайд Жөү Эньлай” номыг эмхэтгэн орчуулагч, МУ-ын залуу хятад судлаач Х.Баатархүү уралдааныг даргалан явуулсан байна.

“Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан болов

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Соёлын газрын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гү Имин, ерөнхий сайд Жөү Эньлай агсны ач охин, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн Жөү Бинжянь, түүний нөхөр, Өвөр Монголын алдарт дуучин Лхасүрэн, БНХАУ-ын маршал Жү Дэ агсны зээ охин Лью Ли, ерөнхий сайд Жөү Эньлай агсны зээ хүү, Жөү Эньлай сангийн удирдах зөвлөлийн дарга Шэнь Чин, МУ-ын Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр, мөн МУ-ын Хятад судлаач, хятад хэлний багш оюутнууд, урлаг соёлын зүтгэлтнүүд, Улаанбаатар хот дахь дунд сургуулийн сурагчид зэрэг нийт 100 гаруй хүн тус арга хэмжээнд оролцжээ.

“Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан болов

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн: Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 69 жилийн ойн өмнөхөн, хоёр тал энэ арга хэмжээг хамтран зохион явуулж буй нь маш их ач холбогдолтой юм. Өнөөдөр энд уран илтгэлийн уралдаанд оролцож буй дунд сургуулийн хүүхдүүдэд би элчин сайд Шин Хаймины нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэхийн ялдамд, уралдаанд амжилттай оролцохыг хүсье. Хүүхдүүдийн хятад хэлээр тавьсан илтгэлийг сонсоод, монгол хүүхдүүдийн хятад хэл сурах урам зориг, сурлагын түвшин улам өндөр болж байгааг мэдэрлээ. Энэ нь хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа идэвхжин, хоёр ард түмний нөхөрлөл гүнзгийрч буйн бодит илрэл юм. Ерөнхий сайд Жөү Эньлай агсан бол Хятадын ахмад хувьсгалч, хоёр орны ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагч юм. Тэрээр ХХ зууны 50-60-аад оны үед МУ-д 3 удаа айлчилж, Хятад, Монголын найрсаг харилцааны бат бэх үндэс суурийг тавьсан билээ. Өнөөдөр бид ерөнхий сайд Жөү Эньлай агсны Хятад, Монголын найрамдалт харилцаанд оруулсан агуу их гавьяа зүтгэлийг хамт дурсан тэмдэглэж, иргэдийн дипломат харилцааны талаарх түүний үзэл санааг уламжлан, Хятад, Монгол үеийн үед найрсаг байхад нэмэр болж, иргэдийн боловсрол, соёлын солилцоо тасралтгүй ахиц гаргахад түлхэц өгч байна гэжээ.

“Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан болов

 Залуус бол улс орны ирээдүй, мөн Хятад, Монголын харилцаа, хоёр орны ард түмний найрамдалт харилцааны ирээдүй юм. Эрдэм мэдлэгт шамдан суралцаж, ур чадварт боловсрон, хүсэл мөрөөдлөө Хятад, Монголын хамтын хөгжлийн үйлстэй холбож, хоёр орон, хоёр ард түмний найрсаг үйлс, сайн сайхан ирээдүйн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахыг тэрээр хүүхдүүдээс хүслээ.

“Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан болов

МУИС-ийн Күнзийн институт, “Юйцай” дунд сургууль зэрэг сургуулиудын хэдэн зуун монгол сурагч “Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаанд оролцсон бөгөөд шалгаруулалтын дүнд 15 сурагч шалгарч, 22-нд болсон шувтаргын уралдаанд оролцлоо. Тэд ерөнхий сайд Жөү Эньлай агсныг дурсаж, Хятад, Монголын харилцаа сэдвийн хүрээнд баялаг агуулгатай илтгэл тавьсан юм.

“Хятад, Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан болов

БНХАУ-ын нам төрийн зүтгэлтэн, БНХАУ-ын анхны ерөнхий сайд, ГХЯ-ны анхны сайд Жөү Эньлай бол Хятад, Монголын найрамдалт харилцааны гарааг эхлүүлж, МУ-д 3 удаа албан ёсны айлчлал хийж, 1955-1964 онд Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөн шинэтгэхэд хувь нэмэр оруулж, МУ-д өнөөг хүртэл ашиглаж байгаа Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Баянзүрхийн гүүр, 120, 220, 40, 50 мянгатын орон сууц, 3 аймгийн цахилгаан станц, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Их Тэнгэр харш, Хүүхдийн урлан бүтээх төв, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг ихээхэн бүтээн байгуулалтыг буцалтгүй тусламжийн хүрээнд 10 орчим мянган хятад ажилчны хүчээр 7-8 жилийн хугацаанд бүрэн хийж гүйцэтгэн, Хятад Монголын найрамдал, нөхөрлөлд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

 
 
/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ