Ургацын баяраа тэмдэглэж, хөдөө аж ахуйд анхаарал хандуулж байна

2018-09-24 11:33:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад даяар ургацын баяраа тэмдэглэж, хөдөө аж ахуйд анхаарал хандуулж байна

9-р сарын 23 бол Хятадын билгийн тооллын намрын хугас буюу өөрөөр хэлбэл намрын улирлын эхлэл юм. Энэ өдөр Хятад улс ургацын анхны баяраа тэмдэглэлээ. Хятад улс анх удаа үндэсний хэмжээнд тариачдад зориулсан баярын өдөртэй болсон юм. Хятадын олон нутагт газар тариалангийн соёлыг харуулсан ургацын баярын өвөрмөц арга хэмжээ зохиож, элбэг ургац авснаа тэмдэглэж байна. Хятадын олон нийт хөдөө аж ахуйн хөгжил, хөдөө тосгонд анхаарал хандуулж, шинэ эриний тариачдыг урамшуулан сайшааж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг оюун ухаан, хүчин чадлаар сэлбэж байна. 

Хятад бол хөдөө аж ахуйн их гүрэн, өнө эртний тариалангийн соёлтой орон юм. Хятадын анхны ургацын баярыг хөдөө аж ахуйн карнавал, тариачдын баяр, элбэг ургацаа харуулах үзэсгэлэн гэж нэрлэж байна. Баярын үйл ажиллагаа Бээжингээс гадна, Хятадын газар тариалангийн соёл иргэншлийн онцлог шинжийг харуулсан 6 газар нэгэн зэрэг болжээ. 

Хятад даяар ургацын баяраа тэмдэглэж, хөдөө аж ахуйд анхаарал хандуулж байна

Хятадын зүүн бүсийн Жэжян мужийн Аньжи сяний Юй тосгонд марафон гүйлтийн тэмцээн зохиосон юм. Гүйлтийн явцад хүмүүс тосгоны үзэмжтэй танилцахаас гадна луугийн тоглолт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн, орчин үеийн хөдөө аж ахуйн машин механик зэрэгтэй танилцаж байлаа. Ийнхүү орон нутгийн тариачид ургацын баяраа өвөрмөц аргаар тэмдэглэж байна.   

Юй тосгоны ургацын баярт оролцохоор зорьж ирсэн жуулчин Ван Фүлинь хэлэхдээ: Анхны баяр болохоор охиноо дагуулж ирээд үзэж байна. Үнэхээр сайхан санагдлаа. Иймэрхүү үйл ажиллагааг үргэлж хийхийг хүсэж байна гэжээ.

Хятад даяар ургацын баяраа тэмдэглэж, хөдөө аж ахуйд анхаарал хандуулж байна

Юй тосгоны тариачид ч нутаг усныхаа хөгжилд сэтгэл хангалуун байлаа. Тосгоны оршин суугч хатагтай Жао Янь хэлэхдээ: Манай тосгон ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад их баяртай байна. Иймэрхүү үйл ажиллагаа манай тосгоныг олон хүнд таниулна. Мөн тосгоноо олон нийтэд сурталчилж болно гэжээ. 

Хятадын умард нутагт Хятадын анхны ургацын баярыг хөл хөөртэй тэмдэглэж байна. 

Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Янлинийн үлгэр жишээ бүсэд хэнгэрэг цан дуугарч, тариачин гаралтай дуучид тоглолт хийж, мөн хөдөө аж ахуйн машин механикийн үзэсгэлэн гаргажээ. Хөдөө аж ахуйд хэрэглэх нисгэгчгүй онгоц, автомат жолоодлоготой трактор зэрэг “хөдөө аж ахуй+дээд техник” -ийн шинэ тоног төхөөрөмж олны анхаарлыг татаж байлаа. Тариачин Янь Жүнхө хэлэхдээ: Эдгээр шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ машин механик тариачдад их дэм болно. Тариачин бидний таалалд бүрэн нийцэж байна гэжээ.  

Хятад даяар ургацын баяраа тэмдэглэж, хөдөө аж ахуйд анхаарал хандуулж байна

Янлиний үлгэр жишээ бүсийн Соёл, радио, телевиз, хэвлэл мэдээллийн газрын дарга Жан Шяомин хэлэхдээ: Өнөөдрийн үзүүлсэн нисэгчгүй онгоц, автомат жолоодлоготой трактор зэрэг нь хөдөө аж ахуйн ирээдүйн үйлдвэрлэлд чухал нөлөө үзүүлнэ. Эдгээр дээд техникийн бүтээгдэхүүн нь тариачдын хувьд шинэ технологи, хөдөө аж ахуйн хөгжлийн хандлагатай танилцаж буй хэрэг юм гэжээ. 

Элбэг ургац сая сая тариачдын амьдралыг хялбарчилж байна. Өнөөгийн стандартаар хөдөө тосгоны ядуу хүн амыг бууруулах, ядуу тосгоныг ядуурлаас гаргах нь Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гол зорилт юм.  

Хятад даяар ургацын баяраа тэмдэглэж, хөдөө аж ахуйд анхаарал хандуулж байна

Их уншсан

холбоотой мэдээ