“Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь” цагаан ном нийтлэв

2018-09-24 14:17:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь” цагаан номыг нийтэлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны үнэн бодит байдлыг тодруулан, Хятад, Америкийн худалдааны маргааны талаар Хятад улсын бодлого, байр суурийг илэрхийлж, асуудлыг зохистой шийдвэрлэхийг зорьжээ.

Цагаан ном 36 мянган үгтэй, Өмнөх үгийг эс тооцвол 6 бүлэг бөгөөд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтдаа ашиг олох хамтын ажиллагаа, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны бодит байдал, Америкийн засгийн газрын худалдааг ивээх үзэл, Америкийн засгийн газрын худалдааны дээрэнгүй үзэл, дэлхийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх Америкийн засгийн газрын зохисгүй үйлдлийн сөрөг нөлөө, Хятадын байр суурийн тухай өгүүлжээ.

Цагаан номд, Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж буй улс, Америк бол дэлхийн хамгийн том хөгжсөн орон юм. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа хоёр оронд ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, хөгжилд асар их нөлөөтэй юм гэжээ.

Хятад, Америк хоёр орны эдийн засгийн хөгжлийн үе шат, эдийн засгийн тогтолцоо харилцан адилгүйгээс болж эдийн засаг, худалдааны маргаан гарах нь хэвийн үзэгдэл юм. Хамгийн чухал нь хэрхэн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, санал зөрөлдөөнөө хяналтдаа авах явдал билээ. Урт хугацааны турш хоёр орны засгийн газар эрх тэгш, зохистой, нэгэн чиглэлээр хамт урагшлах зарчмаар Хятад, Америкийн худалдааны хамтын комисс, стратеги, эдийн засгийн хэлэлцээ, иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ зэрэг харилцах, зохицуулах механизм байгуулж, хоёр тал үүнд ихээхэн хүч хөдөлмөр гарган, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны сүүлийн 40 жилийн харилцааны турших олон саад бэрхшээлийг даван туулж, тасралтгүй хөгжин, Хятад, Америкийн харилцааны бат бэх суурь тавьж, хурдасгуур болж ирсэн юм гэж цагаан номд өгүүлжээ.

Цагаан номд: 2017 оноос Америкийн шинэ засгийн газар эрх барьснаар, “Америкийг эн тэргүүнд” уриан дор харилцан хүндэтгэх, эрх тэгш зөвшилцөх зэрэг олон улсын харилцааны үндсэн дүрэм журмыг таягдаж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл, эдийн засгийн дээрэнгүй үзлийг хэрэгжүүлэн, олон орон, бүс нутаг, ялангуяа Хятадад цуврал арга хэмжээ авч, гаалийн татвар нэмэх зэрэг арга барилаар эдийн засгийн сүрдүүлэг хийж, дарамт шахалт үзүүлэн, хувийн ашиг хөөцөлдөж Хятад улсад шахалт үзүүлж эхэлсэн юм гэжээ.

Цагаан номд, эдгээр асуудалд чиглүүлэн Хятад улс хоёр орны нийтлэг ашиг сонирхол, дэлхийн худалдааны дэг журмыг хамгаалахыг зорьж, яриа хэлэлцээгээр зөрчлийг шийдвэрлэх үндсэн зарчмыг баримтлан, АНУ-д хүлээцтэй, чин үнэнч хариу өгч, адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцлөх байр сууриар маргааныг зохицуулж, янз бүрийн бэрхшээлийг туулж байж Америктай олон удаагийн зөвшилцөл хийж, асуудлыг шийдэх бүтээлч санал тавьж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой болгохын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргасан юм. Харин АНУ урваа хөрвөөнтэй байж, үргэлж дарамт үзүүлэн Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааныг богино хугацаанд хурцадмал байдалд хүргэж, хоёр орны засгийн газар болон ард олны олон жилийн хүчин чармайлтаар бий болгосон Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааг ихээр хохируулж, олон талт худалдааны тогтолцоо болон чөлөөт худалдааны зарчимд ноцтой заналхийлсэн байна. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны бодит байдлыг тодруулж, Хятад, Америкийн худалдааны маргааны тухай Хятад улсын бодлого, байр суурийг илэрхийлэн, асуудлыг зохистой шийдвэрлэхийг зорьж, Хятадын засгийн газар энэ цагаан номыг нийтэлж байна гэжээ.

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа нь хоёр орны ард түмний аз жаргалтай холбоотой төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил дэвшил, тогтвортой байдалтай ч холбоотой юм. Хятад, Америк хоёр орны хувьд хамтран ажиллах нь цорын ганц зөв сонголт, хамтдаа ашиг олох нь илүү сайхан ирээдүйг нээх болно. Хятадын байр суурь тодорхой, тууштай, гуйвшгүй юм хэмээн тус цагаан номд тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ