Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хоёр талд ашигтай

2018-09-24 16:05:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь" цагаан ном нийтлэв. Цагаан номд: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа тасралтгүй өргөжин хөгжиж, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, давуу талаараа харилцан нөхөж, харилцан ашигтай, хамтдаа хожиж ирсэн юм. Хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанаас ихээхэн ашиг хүртсэн. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны явцад хамтарвал хоёр талдаа ашигтай, сөргөлдвөл хоёр талд ашиггүй байдаг. Энэ бол хоёр талд ашигтай харилцаа болохоос биш аз туршсан тоглоом биш гэдгийг үнэн бодит байдал гэрчилж байна гэжээ.

Хоёр талын бараа бүтээгдэхүүний худалдаа эрчтэй өсөж байна гэж цагаан номд өгүүлжээ. Хятадын холбогдох байгууллагын тоо бүртгэлээс үзвэл, 2017 оны байдлаар Хятад, Америкийн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 583.7 тэрбум ам.долларт хүрч, Америк нь Хятадын бараа бүтээгдэхүүний экспортын хамгийн том зах зээл, импортын 6 дахь том зах зээл, Хятад нь Америкийн хамгийн түргэн өсөлттэй экспортын зах зээл, импортын хамгийн том зах зээл болсон байна.

Цагаан номд: Хятад, Америк аль аль нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанаас илэрхий ашиг хүртсэн. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа Хятадын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад үр өгөөжөө өгсөн бол Америк хил дамнасан хөрөнгө оруулалт, Хятадын зах зээлд нэвтрэх зэрэг бизнесийн ихээхэн боломжтой болсон гэжээ. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ