Өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх механизмыг эхлүүлэв

2018-09-24 16:10:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх механизмыг эхлүүлэв

23-нд Дэлхийн банк, НҮБ, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага Microsoft, Google, Amazon зэрэг интернет үйлчилгээний компаниудтай хамтран өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны механизмыг эхлүүлжээ.

Тус механизм мэдээллийг задлан шинжлэх замаар бодлого боловсруулж, өлсгөлөн гарч мэдэх бүсэд түргэн нөлөөлж, үйл ажиллагаа нь удааширч байгаа өнөөгийн байдлыг өөрчлөх юм байна. Дэлхийн банк ба НҮБ-ын албан мэдээнд: энэхүү үйл ажиллагааны механизмд оролцсон компани хиймэл оюун, робот зэрэг дээд технологийг ашиглан задлан шинжилгээний иж бүрэн загварыг судлан нээж, үр тарианы аюулгүй байдлын хямралыг цаг тухайд нь үнэлэн мэдээлснээр, үүний дагуу бодлого тогтоогчид богино хугацаанд хариу үйлдэл хийнэ гэжээ.

23-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон холбогдох хурал дээр, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Юн хэлэхдээ: өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх механизм сая саяар тоологдох хүний амийг аварч болохын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүмүүнлэгийн туслалцааны зардлын 30 хувийг хэмнэх болно гэжээ.

Дэлхийн банк ба НҮБ-ын албан мэдээнд: одоо дэлхий дахинд 124 сая хүнд хүнсний бүтээгдэхүүн маш их дутагдаж байгаа учир хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай байна гэжээ.   

Их уншсан

холбоотой мэдээ