Америк өөрийнхөө ашиг сонирхлыг хохироож байна

2018-09-24 16:24:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны нийтэлсэн "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь" цагаан номд: Эдийн засгийн даяаршлын эринд, олон орны эдийн засаг харилцан уялдан, ялангуяа эдийн засгийн том хэлбэрийн цогцууд харилцан нягт хэлхээ холбоотой болсон. Америкийн засгийн газар ганц талаасаа худалдааны дайн дэгдээж байгаа нь дэлхийн олон орны эдийн засагт нөлөөлөх төдийгүй Америк өөрийнхөө ашиг сонирхлыг хохироож байна гэжээ.

Юуны өмнө Америкийн үйлдвэрийн салбарын өөрийн өртөг нэмэгдсэнээр Америкийн ажлын байрны хангалтад нөлөөлнө. Холбогдох судалгааны тайланд: Нэмэлт татварт хамрагдсан Хятадын бүтээгдэхүүний 95 хувь нь "Америкт үйлдвэрлэв" хэмээх бүтээгдэхүүний эд анги болсон тул, холбогдох бүтээгдэхүүний татварыг нэмбэл Америкийн аж ахуйн нэгжүүд хохирно. Хоёрт, Америкийн дотоодод барааны үнэ өсөж, хэрэглэгчдийг хохирооно. Гуравт, Худалдааны түншүүд хариу арга хэмжээ авснаар, Америкийн эдийн засаг хохирно. Америкийн засгийн газар Хятад зэрэг худалдааны олон түнштэйгээ худалдааны дайн өрнүүлснээр, түншүүд нь хариу арга хэмжээ авч, Америкийн зарим бүс нутаг, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд зайлшгүй их хэмжээний хохирол хүлээх болно. Эцсийн бүлэгт Америкийн эдийн засгийн орчин хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ улам багасах юм.  

Их уншсан

холбоотой мэдээ